С.Эрдэнэ өөрийгөө шатаалаа | News.MN

С.Эрдэнэ өөрийгөө шатаалаа

Хуучирсан мэдээ: 2015.11.13-нд нийтлэгдсэн

С.Эрдэнэ өөрийгөө шатаалаа

"Эрдэнэс Тавантолгой" компанийн ажилчид өнөөдөр 12.00 цагаас "Зууны мэдээ" мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлаад байсан юм. Хэвлэлийн хурал эхлэх үеэр тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө бензинээр шатаалаа. Тэрээр ундааны савтай бензин өөр дээрээ асгаж, улмаар шууд гал тавьсан байна.

С.Эрдэнийн хамт мэдээлэл хийх гэж байсан нөхөд нь хэлэхдээ "Түүнийг ийм үйлдэл хийнэ гэж бид бодоогүй. Тэр ч энэ тухай бидэнд юу ч хэлээгүй" гэсэн юм.

"Засгийн газраас манай компанийг дэмжихгүй, ямагт дарж байна. Ажилчдын ар гэр өлсгөлөнд автлаа. Тиймээс би үр хүүхдийнхээ болон Монголын ард түмний өмнө өөрийгөө шатаалаа" хэмээн С.Эрдэнэ хэлж, гадуур хувцсан дээрээ шатахуун асгаж, өөрийгөө шатаан тэмцлийн хурц хэлбэрт шилжиж байгаагаа илэрхийллээ.

Тэрээр хэвлэлийн хурлын байрнаас гараад "Эрдэнэс Тавантолгой" компанийн ажлын байрандаа буцаж очжээ. Түүнд эмнэлгийн тусламж хүргэхээр 103 төв рүү аваад явлаа.

Тус компанийн ажилчид "өөр компанид шилжүүлэхээр яригдсан 203 ажилтны талаар албан ёсны мэдээллийг 15.00 цагаас өөрийн байрандаа хийхээр болсноо энэ үеэр мэдэгдлээ.

Сануулахад, "Эрдэнэс Тавантолгой" компанийн ажилчдын мэдээлж буйгаар тус компанийн зүүн цанхид Австралийн компани гэрээтээр олборлолт явуулдаг байсан аж. Харин эдгээр ажилчдын хувьд Австралийн компанийн удирдлагын дор ажилладаг байжээ. Хэдийгээр Австралийн компанийн дор ажилладаг ч “Эрдэнэс Тавантолгой” компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажил үүргээ гүйцэтгэдэг байсан гэв. “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс ажилтнууддаа “Австралийн компани Монголоос гарч оронд нь Хятадын компани орсон. Тиймээс Хятадын компани руу та нарыг шилжүүлсэн” гэж урьд нь мэдээлж байсан.

Видеог https://www.facebook.com/tv9mongol хуудаснаас ашиглав.

Өөрийгөө шатаав

"Эрдэнэс тавантолгой" ХХК-ийн ҮЭ-ийн дарга С.Эрдэнэ хэвлэлийн бага хурлын үеэр өөрийгөө шатаалаа

Posted by TV9 Mongolia on Thursday, November 12, 2015

Ж.ХАТАНБААТАР

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж