Сарын цалин 2700 доллар болно

Хуучирсан мэдээ: 2010.04.18-нд нийтлэгдсэн

Сарын цалин 2700 доллар болно

Оросын хамгийн болгоомжтой албан тушаалтан, ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Сергей Нарышкин сонирхолтой мэдэгдэл хийжээ. Арван жилийн дараа оросуудын сарын дундаж цалин 2700 ам.доллар болно гэж тэр хэлсэн байна. Нэг үгээр цалин нь тав дахин нэмэгдэх гэнэ.  
Оросын тушаалтнуудын адил гадаадад тухайлбал, Японы Киото хотын Дошишагийн (Doshisha) их сургуульд Нарышкин лекц уншихдаа ойрын үеийн тэр цэцэглэлтийн амлалтаа хийжээ. “ОХУ-ын Засгийн газар дүн шинжилгээ хийсэндээ үндэслэн дараагийн үзүүлэлтүүдийг Оросын хөгжлийн гол чиг хандлагуудаар тодорхойлж байна. Үүнд: Оросын эдийн засгийн бүтцийн шинэчлэлд өндөр технологийн салбарын хувийг 20 хүргэн нэмэгдүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг 2,5 дахин зарим салбарт нь тав дахин нэмэгдүүлэх, эрчим хүчний үр ашгийг хоёр дахин, нэг хүний сарын цалингийн хэмжээг 2700 ам.доллар болгох, эмнэлэгийн үйлчилгээг сайжруулан дундаж насыг 75 хүргэнэ” гэж Оросын албан тушаалтны хэлснийг ИТАР-ТАСС агентлаг иш татан дамжуулжээ. Ийм маягаар орос хүний 2009 оны дундаж цалин 593 ам.доллар нь 2020 онд 2700 ам.доллар болон өсөх гэнэ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж