-Башёгийн тав дахь өдөр ёкозүна Какүрюү сэкивакэ Миёогирюүг, озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ комосүби Точиношинийг барсангүй-
Мэргэжлийн сүмогийн 11 дүгээр сарын тэмцээн буюу Кюүшюү башё Фүкока хотын спорт цогцолборт болж байна. Тэмцээнийг таван өдрийн дараах байдлаар их аварга Хакүхо М.Даваажаргал, озэки Котошёогикү, маэгаширагийн 4-с барилдаж буй Икиой, М-15 Чиёоотори нарын дөрвөн бөх нэг ч унаагүй тэргүүлж байна. Тэргүүлэгчдийн араас озэки Харүмафүжи Д.Бямбадорж, озэки Кисэносато, Гоэйдо нарын бөхчүүд 4 даваа, 1 удаатай нэхэж буй. Өчигдрийн барилдаанд ёкозүна Какүрюү сэкивакэ Миёогирюүг, озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ комосүби Точиношинийг барсангүй. Тэдгээрийн хувьд 3 даваа, 2 унаатай боллоо. Энэ өдөр озэки Кисэносато М-1 Ичиножёогоор дөрөв дэх даваагаа авчээ. Ичиножёогийн хувьд ийнхүү таван ялагдалтай боллоо.
Башёгийн хоёр дахь ёкозүна Харүмафүжиг давсан Египетийн сүмоч Оосүнаараши өчигдөр озэки Гоэйдод дийлджээ. Түүний хувьд 1 даваа 4 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 5-0
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 4-1
Ёкозүна Какүрюү М.Ананд 3-2
Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 3-2
Маэгашира 1 Ичиножёо А.Ичинноров 0-5
Маэгашира 7 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 2-3
Маэгашира 9 Тамаваши Б.Мөнх-Оргил 3-2
Маэгашира 16 Асасекирюү Б.Дашням 1-4
Башёгийн 6 дахь өдөр буюу өнөөдөр:
Ёкозүна Хакүхо – М-3 Тоёоношима
Ёкозүна Харүмафүжи – комосүби Ёшиказэ
Ёкозүна Какүрюү – М-2 Окиноүми
Озэки Тэрүнофүжи – М-1 Оосүнаараши
Озэки Гоэйдо – М-2 Аойяма
Озэки Кисэносато – сэкивакэ Точиоозан комосүби Точиношин
Озэки Котошёогикү – М-1 Ичиножёо тус тус барилдахаар оноолт таарчээ.
Ч.БОЛОР