Эзэн богд Чингис хааны мэндэлсний 853 жилийн ойн баяр, “Монгол бахархалын өдөр” өнөөдөр /2015.11.12/ буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр тохиож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, ард иргэдийн төлөөлөл Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийллээ.
ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС