Өүлэн эхийн хөшөөний нээлт өнөөдөр болно

Хуучирсан мэдээ: 2015.11.12-нд нийтлэгдсэн

Өүлэн эхийн хөшөөний нээлт өнөөдөр болно

Эзэн Чингис хааны мэндэлсний өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Чингис хааны эх Өүлэн эхийн хөшөөг өнөөдөр Дорнод аймагт нээх юм. Энэхүү ёслолын үеэр Дорнод аймгийн төвд сүү өргөх ёслол болох бөгөөд уг арга хэмжээнд 108 эх оролцох аж. Өүлэн хэийн хөшөөг босгох санааг ардын жүжигчин А.Энхтайван гаргаж, эх загварыг нь бурханч лам Г.Пүрэвбат хийсэн байна.

Өүлүн эх бол Тэмүүжин, Хасар, Хачигун, Отчигин ноён, Бэлгүдэй зэрэг өөрийн хүүхэд ба Борохол, Шихихутаг, Хүчү, Хөгэчү зэрэг өргөмөл хөвгүүдээ туйлын хүчир бэрхшээлтэй амьдрал дунд тэжээн өсгөж, сурган хүмүүжүүлээд монголын түүх ба дэлхийн түүхнээ алдар цуутай хүмүүс болгосон гавъяат эх билээ.

Г.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж