Дугаарын хязгаарлалт өнөөдөр үйлчлэхгүй

Хуучирсан мэдээ: 2015.11.12-нд нийтлэгдсэн

Дугаарын хязгаарлалт өнөөдөр үйлчлэхгүй

Жил бүр Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил арваннэгдүгээр сарын 12-нд буюу өнөөдөр тохиож буй тул бүх нийтээрээ амрах юм. Тухайн өдөр төр, засгийн удирдлагууд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэхээс гадна Төрийн ордонд “Чингис хаан” одон гардуулах ёслол болно. Тиймээс өнөөдөр тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Г.ТУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж