Л.Эрдэнэчимэг нэгж тараажээ

Хуучирсан мэдээ: 2015.11.11-нд нийтлэгдсэн

Л.Эрдэнэчимэг нэгж тараажээ

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг саяхан СХД-ийнхэнтэйгээ буюу тойргийнхонтойгоо уулзжээ. Тэрбээр урилга дээрээ “Урилгаа үзүүлээд нэгжээ” аваарай хэмээн бичсэн нь тухай үедээ багагүй шуугиан тарьсан. Гишүүн “Уулзалтын зарыг тараасан цөөн ажилтнуудад ажилд нь туслах зорилгоор утасны нэгж өгсөн гэж манай ажилтнууд хэлсэн. Тэрнээс уулзалтад ирсэн хүмүүст нэгж тараахгүй” хэмээн твиттертээ жиргэсэн. Тэгвэл энэ нь худлаа болж уулзалтад ирсэн тойргийнхондоо нэгж тарааж байсан нь дүрс бичлэгт буужээ.  Гишүүний хувьд өмнө нь “зориудаар миний нэрэнд халдах гэсэн оролдлого” хэмээж байсан юм. Тэгэхээр гишүүн  , хэн нэгэн түүний нэр хүндэд халдсан юм биш, гишүүн нөгөө “Баяраа чинь ширээн дээрээс өөрөө ойччихсон юм билээ” гэдэг шиг болчихсон бололтой. Л.Эрдэнэчимэг гишүүний хувьд энэ зэргийг худлаа хэлэх ч энүүхэнд.   “Монос”-ын зарсан эмнээс хордсон хүүхдүүдийн асуудлаар яриа өгч, түүнийхээ дараа “Сэтгүүлч асуухаар нь би балмагдаад худлаа хэлчихсэн” гэж хээв нэг ичихгүй яриад суудаг булчирхайгүй хүн шүү дээ.

 Г.ТУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж