Гэр бүлээс гаднах харилцаанд хариуцлага тооцохгүй гэв

Хуучирсан мэдээ: 2015.11.11-нд нийтлэгдсэн

Гэр бүлээс гаднах харилцаанд хариуцлага тооцохгүй гэв

УИХ-ын чуулганаар тун удахгүй Гэр бүлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэх билээ. Хамтран амьдрагч, эхнэр нөхрийн харилцаа, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг өнгөрсөн хугацаанд нийгэмд хуульгүй юм шиг явж ирсэн гэр бүлийн асуудалтай холбоотой зөрчил дагуулсан асуудлыг энэ хуулиар зохицуулах юм.

Тэгвэл өчигдөр нийгмийн сүлжээнд "Гэр бүлийн тухай хуулиар гэр бүлээс гадуурхи харилцаа үүсгэвэл хариуцлага тооцно" гэсэн мэдээлэл тарсан юм. “Eagle” телевизийн мэдээллийн үеэр энэхүү мэдээлэл цацагдсан нь олон хүний анхаарал татсан.

Эрэгтэйд нь нөлөөлөх үү, эсвэл эмэгтэйг нь шийтгэх үү, хүний эрхийг зөрчиж байна гэх мэтээр олон янзын шүүмжлэл өрнөсөн. Тэгвэл энэ асуудалд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Х.Баавгай тодруулга өгчээ. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд энэхүү харилцааг дараах байдлаар тусгасан байна.

"Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 13.11-д Иргэний бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн бөгөөд хүүхэдтэй атлаа өөр этгээдтэй эр эмийн харьцаа тогтоож, нэг ам бүлд хамтран амьдарч байгаа нь хүүхдийн язгуур эрхийн зөрчил гэж үзнэ” гэсэн заалт байгаа бөгөөд ажлын хэсэг энэ заалт дээр засвар өөрчлөлт хийхээр ажиллаж байгаа аж. Уг хуулийн төсөлд хуулиар хариуцлага хүлээлгэх санкц тусгагдаагүй болно. Харин дээрх заалт нь ЁС ЗҮЙН хариуцлагын шинжийг агуулж байгаа аж.

Б.ТОГТОХ

ЭХ СУРВАЛЖ: WWW.MMINFO.MN

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж