Хуучирсан мэдээ: 2010.04.18-нд нийтлэгдсэн

АНУ-ын анхааруулга

АНУ-ын Төрийн департаментын байр

АНУ-ын эрх баригчид Энэтхэгт террор хийгдэхээр бэлтгэгдэж байгааг сануулжээ. Энэ тухай дөрөвдүгээр сарын 17-нд The Times of India сонин бичжээ.
АНУ-ын Төрийн департаментын мэдэлд ирсэн мэдээллээр террористуудын бай нь нийтийн зах, зочид буудлууд, галт тэрэг ба бусад хүн ихтэй газрууд болж магадгүй ажээ.Үүнтэй холбогдуулан  АНУ-ын Засгийн газар өөрийн иргэддээ хандан Энэтхэгт очихдоо болгоомжтой байхыг анхааруулж байна. Гадаадын хүмүүс Энэтхэг их байдаг нь террор хийхээд бэлтгэж байгаа хүмүүст нэмэлт өдөөгч нь болдог аж.  
Урьдчилан сануулснаар энэ анхааруулга 2010 оны тавдугаар сарын 30 хүртэл хүчин төгөлдөр байх гэнэ. Өмнөх сануулга нь нэгдүгээр сарын 29 хүртэл хүчин төгөлдөр байлаа гэж сонинд бичжээ. Харин хоёрдугаар сарын 14-нд Энэтхэгийн Пуна хотноо хийгдсэн аллагаар есөн хүн үрэгдсэний нэг нь тайвань хүн байв. Тэр дэлбэрэлт 2008 оны Мумбайн терророос хойш хийгдсан анхны аллага нь болсон билээ. Мумбайн террорыг "Лашкар-и-Тайба" бүлэглэлийнхэн хотод завиар ирээд байгууламжуудыг буудаж, "Оберой", "Тадж Махал" буудлууд ба "Нариман Хаус" гэх жүүдийн төвд хүмүүсийг барьцаалсан билээ. Тэр үеэр 200 хүн алагдаж, 300 хүн шархадсан байв. Мөрдөн байцаалтын явцад Энэтхэгийн тусгай албаныхан террорын талаар мэдэж байсан ч түүнийг зогсоож чадаагүй нь ил болсон юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж