
өнөөдрийн шүүх хуралдаанаар Монголын Ногоон намын гэрчилгээг хүчингүйд
тооцох, намын үйл ажиллагааг зогсоох, нийтэд мэдээлэх тухай Д.Энхбат
нарын гаргасан хүсэлтийг хэлэлцжээ.
Хуралдаанаас Улс төрийн намын тухай хууль, иргэний хуульд заасан
бүрдүүлвэл зохих зарим нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн хэмээн Н.Энхбат
нарын хүсэлтийг хангахаас татгалзсан байна. Тухайлбал, Монголын Ногоон
намын үйл ажиллагааг зогсоох талаар гишүүдийн дунд хэлэлцүүлэг явуулсан
болон намын их хурлаар хөрөнгийн асуудлыг шийдвэрлэсэн тухай материалыг
шүүхэд ирүүлээгүй аж. Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар
зүйлд заасан намуудын сонгуулийн эвсэл байгуулах, эвслийн гэрээний тухай
материалууд хүсэлтэд хавсрагдаагүй байгаа нь хүсэлтийг хангахаас
татгалзах үндэслэл болжээ.
С.Отгон