Үрийнхээ төлөө бүхнээ зориулах эх хүн

Хуучирсан мэдээ: 2015.11.10-нд нийтлэгдсэн

Үрийнхээ төлөө бүхнээ зориулах эх хүн

Өглөөнөөс орой хүртэл өдрийн туршид хүмүүстэй инээмсэглэн харилцана. Өвлийн хүйтэнд хөрж, зуны халуунд халж, өөрийнхөө амьдралын нэгээхэн хэсгийг Баянхонгор аймгийн “Есөн-Эрдэнэ” захад өөрийн бизнесээ хийж яваа “Зүтгэл” худалдааны төвийн эзэгтэй. Хорвоод элгийг нь дэвтээж, зүрхийг нь хайраар догдлуулсан ганц хүүгийнхээ төлөө амьдралаа зориулсан гэхэд хэлсдэхгүй. Жанцангийн есөн сайхан хүүхдийн гурав дахь том охин нь болж энэ хорвоод мэндэлсэн. Түүнийг Жанцан овогтой Жавзандулам гэдэг. Урт хар үс, нарийн хар хөмсөг, давхраатай алаг нүдэнд дурлаагүй залуучууд ховор хэмээн түүний дүү Дуламсүрэн хэллээ. Өлгийтэй улаан нялзрай хүүхдийнхээ хоёр нүднээс өөр юуг ч харж чадахгүй биенээс нь нэлэнхийдээ ногоон идээ хийгээд улаан цус л шүүрнэ. Ийм хүүхдийг хүмүүс харж найдваргүй, одоо бодит байдалтайгаа эвлэрдээ сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй гэх хүмүүс олон. Шөнө болгон өвдөлт шархандаа унтаж чадахгүй өлгийндөө уйлагнах нялх хүүгээ, элгэндээ тэвэрч бүүвэйлэн, өнчин нулимс унгасан эхийн хайр агуу юм даа. Хэн ч итгэмээргүй нөхцөл байдалд итгэлийн галаа унтраалгүй хүү минь хүн болно гэсэн найдвараа таслаагүй. Ганц хүү нь ч амьдарч чадсан. Энэ бол тэвчээр сэтгэлийн хүч юм. Эмэгтэй хүн, эх хүн үрээ гэсээр л хорвоогоос буцдаг нь үнэн гэж ойлгохоор мэдрэмж. Зулайг нь гишгэж төрсөн ах Ж.Шаравнямбуу дүүгийнхээ тухай ярихдаа: Олон хүний найдваргүй гэсэн итгэл үнэмшлийн эсрэг бат зогсож чадсан дүүгээрээ би маш их бахархдаг. “Сүүн далай шиг ээж хүн” гэсэн юм. Хайрт хань нь хорвоогоос өөрийг нь орхиж одно гэж төсөөлөөгүй, тийм зүйл болно гэж бодоогүй явсан залуухан бүсгүй. Эрч хүч, урам зориг хайраар бялхаж явахад сэтгэлд нь хадагдаж дэргэдээс нь үүрд холдоно гэж хэн санах билээ. Бүх зүйл утгагүй мэт санагдаж байсан. Гэхдээ ганц л зүйл намайг босгосон. Тэр бол надад бэлэглэж үлдээсэн, үхээд сэхсэн хүүгийнхээ төлөө би сайхан амьдрах ёстой гэж л бодсон. Дардан шулуун байгаагүй амьдралын он жилүүдэд эмэгтэй хүн тэвчээртэй байх ёстойг л ойлгосон хэмээн Жавзандулам гуай ярьж байлаа. Өөрийнхөө төлөө ч өөрөөс нь үлгэр жишээ авах дөрвөн эмэгтэй, хоёр эрэгтэй дүүдээ сайн эгч байх гэсэн хүсэл бас нуугдаж байсан аж. Эгч минь маш сайн хүндээ өнөөдрийг хүртэл босгосон амьдрал нь гайхалтай. Зах дээр самар, тамхи ширхэглэн зардаг олон хүнийг би мэддэг. Тэдний л адил амьдралаа тэгээс эхэлж байсан. Эгчид тохиолдсон бэрхшээлийг би өөр дээрээ жишээ аван бодоход хүнд санагддаг. Гэвч эгчийн минь хөдөлмөр хичээл зүтгэл талаар бололгүй өнөөдөр хэнээс ч дутхааргүй сайхан амьдарч чадаж байгаад бахархан суудаг хэмээн бага дүү Ж.Жаргалмаа хэлсэн юм. Хүүгээ маш сайн боловсролтой, сайн хүн болгож хүмүүжүүлэн өсгөх ямар ч хүний эцэг, эхэд байдаг. Гэвч ээж аавынхаа хайрыг умартан буруу замаар будаа тээх нь ч олон байдаг. Харин түүний ганц хүү нь ээжийнхээ итгэл найдварыг хөсөрдүүлэлгүй сайн хүн болж төлөвшиж чаджээ. Одоо харин ачийгаа л хүлээгээд байгаа гэхдээ хүү минь гурав дахь их сургуулиа төгсөөд эмээ болгоно гэсэн хэмээн зөөлөн мишээв. Амьдралын зорилго минь биелсэн хүүгээ хүн шиг хүн болгон хүмүүжүүлэх хэмээх Ж.Жавзандулам гуайн яриа аз жаргалаар дүүрэн байлаа. Нар энэ ертөнцийн хүмүүсийг ялгалгүй тусдаг. Үүнтэй адил хөдөлмөрлөж хүлээцтэй хандаж чадсан хүнийг амьдрал гараа дэлгэн угтдаг. Би л өнөөдөр бусдаас дор амьдарч байна. “Миний хувь тавилан амьдрах заяа, үйлийн үр минь” гэж боддог хүмүүс олон. Харин эсрэгээр нь тунгааж өөрчилж, өөрийнхөө амьдрал, заяа төөргийг өөрөө бүтээдэг гэдгийг харуулж чадсан хүн олоод ир гэвэл Жавзангаа л зааж өгнө гэж хамт ажилладаг Пагма гуай хэлсэн юм. Хүүдээ уурлаж уйлж байсан өдөр ч байдаг. Хүүхэд чинь ундаа, өндөг зараад явж байсан гэж ам уралдан хэлэх олноос сонсоход ямар ч хүнд таатай сонсогдохгүй. Хичээлээ хийж тоглож гүйх насандаа хүүгээрээ хэн ч ажил хийлгэхийг хүсэхгүй нь лавтай. Үүний цаана ээждээ туслах хүн надаас өөр байхгүй гэдгийг ойлгосон бяцхан хүүгийн ээжийгээ хайрлах хайр оршино. Ээжийгээ хараад өрөвдөж, сэтгэл нь ажил хийж ээждээ туслах ёстой гэж мэдэрч харсан хүүгийнхээ хамт хэцүү амьдралыг даваад гараад ирсэн нь сайхан. Хөдөлмөрч зан чанар, бууж өгөлгүй босдог нь түүний агуу их сэтгэлийн тэнхээтэй хүн гэдгийн илрэл юм, Өнгөрсөн амьдрал нь бартаат замаар давхиулан явсан ч өнөөдөр харин шулуун замаар давхиж явааг нь харахад аз жаргалтай эмэгтэй. Хүүгээ л хүний нутагт хоёр жил болоход их санаж байлаа. Миний амьдралын утга учир хийгээд аз жаргал юм. Өмнө нь Солонгос, Япон улс уруу тэтгэлэгт хамрагдаад сурах боломж гарч байхад нь явуулаагүй. Хүмүүс явж сурах хэрэгтэй гэхэд аваад л үлдсэн. Сүүлд Орос улс уруу Г.Занданшатар сайд явуулсан. Хүүдээ хайртай. Том болсон ч надад нялхаараа шүү гэж инээж байв. Бусдаас харамлаж дэргэдээ байлгах гэсэн эхийн сэтгэл.

Ш.Гүрбазар “Ижий танаа” шүлгэнд:

Миний намхан ижий та

Амьнаасаа амь тасалж, ухаанаасаа ухаан тасалсан болохоор

Урт холын бодол минь тулганы захаас хол явдаг юм хэмээн гардаг. Тиймдээ ч өнөөдөр эрдмийг өвөртлөн сурахаар, тулгатай галынх нь дэргэдээс хол яваа хүүгээ санах нь аргагүй юм. Хүүгийнхээ хөл нь дөрөөнд гар нь ганзагандаа хүрч хүний дайтай явааг нь хараад баярлаж, хүсэл нь биелсэн жирийн нэгэн монгол бүсгүй. Одоо бол гурван өрөө байранд амьдарч, лексус машин хөлөглөсөн эмэгтэйн ард нь нуугдаж, хөврөн өнгөрсөн он жилүүдийн цаана үл харагдах нулимстай түүхээс нь хүргэлээ. Хэн ч харсан энэ хүний амьдрал ийм зүйл болж байсан гэхэд итгэмээргүй. Сайн явах санаанийх, зөв хүний зам нь шулуун биш байсан ч өөрчлөгддөг. Сэтгэлийн тэнхээтэй байж олныг ялан дийлж босож чадаарай. Сүү шиг цагаан сэтгэл эмэгтэй хүнийг үргэлж ивээж байдаг хэмээн Жавзандулам гуай хэлсэн юм.

Ж ХАТАНБААТАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж