
Агентлагийн мэдээгээр хүмүүс хүмүүнлэгийн тусламж авч байх үеэр амиа золиослогч бөмбөгөө дэлбэлсэн ба хоёр дахь бөмбөгийг өөр нэг амиа золиослогч хожуухан дэлбэлсэн гэнэ. Бүс нутгийн удирдлага террорын тухай мэдээллийг бататган хэлэхдээ харин хоёр дахь бөмбөгийг амиа золиослогч дэлбэлээгүй өмнө бэлтгэн тавьсан байсан гэжээ.
АНУ-ын шахалт шаардлагаар эрх баригчдын явуулж байгаа исламын дайчдын эсрэг олон тооны байлдааны ажиллагааны явцад дүрвэгсэдийн тоо өсч байна. Америкийн цэргийнхэний тооцоогоор исламын хэт даврагчид өөрсдийн сургуулийн лагерүүдийг Пакистанд зохион байгуулж байгаа аж.
НҮБ-ын мэдээгээр 2009 онд дайчдаас нутгийн баруун хойд хэсгийн цэвэрлэгээг явуулах явцад 3,1 сая хүн орон гэрээ орхин дүрвэсний нэг сая орчим нь буцан гэр орондоо ирсэн боловч хоёр сая орчим хүн дүрвэгсэдийн лагерьт амьдарч байна.Исламын дайчидтай тэмцэх тэмцлээ улам бүр эрчимжүүлж байгаа ч исламын хэт даврагчдын үйлдсэн аллагуудаар 2007 оноос хойш 3000 гаруй хүн амиа алджээ.