Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит, Олимпийн хөгжлийг дэмжих сангийн цомын аяны нээлтийн ажиллагаа маргааш (XI.10) буюу мягмар гаригийн 11.45 цагт Спортын төв ордны нэгдүгээр давхрын VIP танхимд болно. Олимпод оролцох баг тамирчдадаа дэмжлэг үзүүлэх, хандив цуглуулах зорилготой тус аян нь орон даяар 21 аймаг, 9 дүүрэг, байгууллага, аж ахуйн нэгжүүдийг хамрах бөгөөд маргааш Булган, Дорнод аймаг, Баянзүрх дүүрэг, Монголын банкнуудын холбоо, төрөлжсөн сургалттай Спортын дунд сургуулиуд цомыг хүлээж авах юм.
Мөн энэ үеэр Олимпийн хөгжлийг дэмжих сан, "Рио 2016" олимпийг шууд дамжуулан үзүүлэх МҮОНРТ-тэй хамтын ажиллагааны гэрээ байгуулна. Арга хэмжээнд олимпийн аваргууд болон медальтнууд, Үндэсний шигшээ багийн тамирчид, Эрүүл мэнд, спортын яам, МҮОХ, Олимпийн академи, МҮОНРТ-ийн удирдлагууд оролцох ажээ.
ЭХ СУРВАЛЖ: МССХ