Сагсан бөмбөгийн нэрт тамирчин, алдарын танхимын гишүүн Д.Даваахүүгийн нэрэмжит 19 хүртэлх насны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын төв ордны "А" зааланд эхэллээ. Энэ сарын 16-ны өдрийг хүртэл үргэлжлэх U-19 залуучуудын УАШТ-д хот, аймаг, дүүрэг, клуб, их, дээд сургуулиудын нийт эрэгтэй 20, эмэгтэй 8 баг оролцож байна. Тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр 12.00 цагаас болно.
Тэмцээний эхний тоглолт "А" хэсгийн "Төв Ургац" -"Дорнод" багуудын тоглолтоор эхэлнэ.
Тоглолтын хуваарийг хүргэж байна.
Ч.БОЛОР