Онгоцны сүйрэлд Исламын улсыг буруутгалаа

Хуучирсан мэдээ: 2015.11.09-нд нийтлэгдсэн

Онгоцны сүйрэлд Исламын улсыг буруутгалаа

Фото: Максим Григорьев/ТАСС/POOL / РИА Новости

 

Египетэд сүйрсэн Airbus А321 онгоцны дэлбэрэлтийг "Вилаят Синай» (бүтэн нэр нь "Исламын улсын Синай муж ») террорист бүлэглэлийн тэргүүн Абу Усама аль-Масри зохион байгуулсан гэж Британийн The Sunday Times сонин өөрийн эх сурвалжийн мэдээнд тулгуурлан өгүүлжээ.

 

Сонины мэдээлснээр, энэ хувилбарыг Их Британийн засаг төр дэмжиж байгаа бөгөөд эрх баригчид тэр этгээдийг барих эсвэл устгахад Орост эсвэл Египетэд туслахад бэлэн байна гэжээ.

 

Усама аль-Масри нь мусульманы “Аль-Азхар” их сургуульд суралцсан Египетийн шашны лам юм. Нисэх буудалд ажиллаж байсан тус байгууллагын нэгэн гишүүн тэсрэх бөмбөгийг онгоцонд тавьжээ. Тэрээр одоо хүртэл ажиллаж байгаа гэсэн сэжиг британичуудад байгаа гэнэ.

 

Онгоцонд бөмбөг дэлбэрсэн гэдгийг арваннэгдүгээр 6-нд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама хэлсэн юм. АНУ нь өөрийн мөрдөн байцаалтыг явуулан юу болсныг нэгт нэггүй тогтооно хэмээн Обама мэдэгджээ. Онгоцонд хядлага хийснийг анх араваннэгдүгээр сарын 4-нд Британийн ерөнхий сайдын алба мэдээлсэн юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж