АНУ-ын Конгрессийн гишүүд иргэдтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2011.06.14-нд нийтлэгдсэн

АНУ-ын Конгрессийн гишүүд иргэдтэй уулзав

Монгол Улсад ажлын айлчлал хийж буй АНУ-ын Конгрессын гишүүд өнөөдөр нийслэлийн Баянзүрх дүүрэгт зочилж, дүүргийн удирдлага болон иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. “Ардчиллын түншлэл” хөтөлбөрийн хүрээнд болж буй иргэдтэй хийсэн уулзалтын үеэр эргэх холбооны тухай ярилцсан юм. Тодруулж хэлбэл, иргэд сонгогчдын төлөөлөл болж УИХ болон орон нутагт сонгогдсон төлөөлөгчдийн хоорондын эргэх холбоо ямар төвшинд байдаг, сонгосон гишүүдтэйгээ хэрхэн харилцдаг, хэрхэн дуу хоолойгоо сонсгодог талаар сонирхож, харилцан яриа өрнүүлсэн юм. Мөн УИХ-ын сонгуулийн тогтолцооны талаар иргэдийн санаа бодлыг сонсов.  Дүүргийн удирдлагатай хийсэн уулзалтаар нутгийн захиргааны байгууллага нь төрийн дээд шатны байгууллагатайгаа хэрхэн уялдаа холбоотой ажилладаг, талаар санал солилцлоо.

Энэ удаагийн уулзалтад АНУ-ын Элчин сайд Жонатан Эдлтон, IRI институтын төлөөлөл, дүүргийн ИТХ-ын дарга Б.Төмөрбаатар, Засаг дарга Б.Батзориг, Тамгын газрын хэлтэс албадын дарга нар байлцсан юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж