Амиа золиослогчийн хамсаатан баривчлав

Хуучирсан мэдээ: 2010.04.18-нд нийтлэгдсэн

Амиа золиослогчийн хамсаатан баривчлав

Москвагийн метронд террор хийсэн амиа золиослогч эмэгтэй хамсаатан гэж сэжиглэгдэж байгаа  Латвийн оршин суугч 20 настай эмэгтэйг Вильнюсийн нисэх буудалд баривчилсан тухай Ливагийн Lietuvos rytas сонинд бичсэнийг Оросын олон хэвлэлээр иш татан мэдээлж байна. Москвагийн метронд дэлбэрэх товчлуурыг Эгле гэх тэр эмэгтэй дарах ёстой байсан гэх хувилбар ч яригдаж байгаа. Гэтэл түүнийг дэлбэрэлтийн өмнө баривчилсан ба түүнээс Москвагийн метроны зураг, тэсрэх төхөөрөмжтөй ажиллах заавар зэргийг олсон байна. Литвагийн сонинд мэдээлснээр тэр эмэгтэй Клайпеда  хот дахь гэрээсээ зугтан немцийн жижиг хотод чечень айлд амьдарч байжээ. Тэрээр Литвад буцан ирснийхээ дараа чеченьчүүдтэй холбоотой байсан гэнэ.  Литвагийн тусгай албаныхан тэр эмэгтэйг хянаж байсан ба Оросын тусгай албаныхантай хамтран энэ ажиллагааг явуулсан байна. Үүний тулд тэр эмэгтэйн уйгагүй хөөцөлдөж байсан Оросын визийг өгөөд нисэх буудалд барьжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж