Мянган утгыг шингээсэн Төвийг сахих статус

Хуучирсан мэдээ: 2015.11.08-нд нийтлэгдсэн

Мянган утгыг шингээсэн Төвийг сахих статус

Мянган утгыг шингээсэн Төвийг сахих статус

News агентлаг энэ долоо хоногийн онцлох нийтлэлээр "Мянган утгыг шингээсэн Төвийг сахих статус"-ыг нэрлэж байна.

-Энэ бол цоо шинэ зүйл биш, зөвхөн нэг мөр ойлголтод багтааж буй хэлбэр. Өөрөөр хэлбэр, үхрийн махыг үнхэлцгэнд нь багтаана гэсэн үг-

Монгол Улсын нэр хүндийг гадаад ертөнцөд нэмэгдүүлэх, гадаад бодлогыг тэлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр сарын өмнө нэгэн санаачилгыг дэвшүүлж, эдүгээ уг санаачилга бодит ажил болох шатандаа явж байна. Энэ бол Монгол Улс Төвийг сахих бодлого юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс дэмжигдэж, хуулиар баталгаажуулах зөвлөмж гаргасны дагуу Монгол улс байнга төвийг сахих тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Гурван бүлэг 11 зүйл бүхий цомхон энэ хууль Монгол улсын гадаад бодлогодоо баримталж ирсэн энх тайванч, бусдыг хүндэтгэх, аливаа асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдэх гэсэн үндсэн зарчмуудыг баталгаажуулж буй хэлбэр юм. Энэ бол цоо шинэ зүйл биш, зөвхөн нэг мөр ойлголтод багтааж буй хэлбэр. Өөрөөр хэлбэр, үхрийн махыг үнхэлцгэнд нь багтаана гэсэн үг.

Зарим үед хамтарч, зарим үед хувийн тоглолтоо үргэлжлүүлсээр байгааг бид харж байна. Хоёр хөршийн эрх ашгийн дунд бид золиос болж байсан түүхийн зурвас үе ч бидэнд бий. Харин бидний одоо гадаад бодлогоо хийж буй энэхүү зоримог шинэчлэл нь хоёр хөрш төдийгүй бусад улс орнуудтай харилцахад баримтлах “Үндсэн хууль” болох юм.

Монгол улсын олон хууль тогтоомжийн зүйл заалт энэ бодлогод нийцэж буй. Тухайлбал, Үндсэн хуулийн “Монгол Улс олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн эрх зүйн хэм хэмжээ, зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна”, “Хууль гаргахгүйгээр гадаадын цэргийн хүчнийг нутаг дэвсгэртээ байрлуулах, дамжин өнгөрүүлэхээр улсын хил нэвтрүүлэхийг хориглоно”, Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай хуулийн “Дайсагнагч талууд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд аюул занал учруулаагүй бол тэдгээрийн аль нэгний цэргийн хүчнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлуулах, дамжин өнгөрүүлэхийг хориглоно”, Цөмийн зэвсгээс ангид байх тухай хуулийн “Монгол Улсын нутаг дэвсгэрт хувь хүн болон хуулийн этгээд, гадаад улс цөмийн зэвсэгтэй холбогдсон дараах үйлдэл, үйл ажиллагааг явуулах, санаачлан хэрэгжүүлэх буюу хэрэгжүүлэхэд оролцохыг хориглоно”, “цөмийн зэвсгийг боловсруулах, үйлдвэрлэх буюу бусад аргаар олж авах, эзэмших, хяналтдаа байлгах, цөмийн зэвсгийг байрлуулах буюу аливаа хэрэгслээр тээвэрлэх, цөмийн зэвсгийг турших буюу хэрэглэх, цөмийн зэвсгийн гаралтай тусгай ангиллын цацраг идэвхт материал, шаар болон аюултай хог хаягдлыг булшлах буюу устгах, цөмийн зэвсгийн зориулалтаар ашиглахаар бэлтгэгдсэн буюу үйлдвэрлэгдсэн цөмийн зэвсгийн эд анги, бүрэлдэхүүн, хаягдал болон эд зүйлийг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэхийг хориглоно”, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах үндсэн арга нь улс төр, дипломатын үйл ажиллагаа байна. Энэ хүрээнд олон тулгуурт гадаад бодлогын зарчмыг эрхэмлэж, дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагуудтай идэвхтэй харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ”, “Энхийг эрхэмлэсэн гадаад бодлогоо тууштай баримталж, энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагааг идэвхтэй дэмжинэ”, “ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Чингэхдээ үндэсний эрх ашиг, харилцааны түүхэн уламжлалыг харгалзан бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг эрхэмлэж, бүхэлдээ тэнцвэртэй харилцахыг эрмэлзэнэ”, Гадаад бодлогын үзэл баримтлалын “Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангах нь гадаад бодлогын тэргүүлэх зорилт мөн”, “Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулна”, “Монгол Улс бусад улстай харилцахдаа бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдал, өөртөө засан тогтнох бүрэн эрхийг харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, маргаантай асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, эрх тэгш, харилцан ашигтай хамтран ажиллах зэрэг НҮБ-ын Дүрэмд тодорхойлж, нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээ, түүнчлэн хоёр талын харилцааны үндсэн баримт бичгүүдэд заасан бусад зарчмыг удирдлага болгоно”, “Дэлхий, бүс нутагт нөлөө бүхий улсуудтай харилцаа, хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэхийг зорихын хамт аль нэг улсаас хэт хамааралтай буюу хараат байдалд орохоос сэрэмжилнэ”, “Монгол Улсад гадны цэргийн аюул занал учраагүй нөхцөлд цэргийн аливаа холбоонд нэгдэхгүй, нутаг дэвсгэр, агаар мандлаа аль нэг улсын эсрэг ашиглуулахгүй байх, гадаадын цэргийн хүчнийг нутаг дэвсгэртээ нэвтрүүлэхгүй, байрлуулахгүй, дамжин өнгөрүүлэхгүй байх чиг шугам баримтална”, “Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд бүс нутгийн болон дэлхийн чанартай тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бүх нийтийн үйл хэрэгт хувь нэмэр оруулахыг чармайна”, Төрийн цэргийн бодлогын үндсийн “Цэргийн хүч хэрэглэх болон хэрэглэхээр заналхийлэх нь маргаантай асуудлыг шийдвэрлэх арга зам гэж үзэхгүй бөгөөд аливаа хүчирхийлэл, түрэмгийллийг хүлээн зөвшөөрөхгүй; өөр улсын эсрэг ямар ч тохиолдолд цэргийн хүчээ түрүүлж хэрэглэхгүй, цэргийн аюул, заналхийлэл бусдад учруулахгүй, бусдын зэвсэгт түрэмгийлэлд өөрөө өртсөнөөс бусад тохиолдолд дайн, зэвсэгт мөргөлдөөнд оролцохгүй. НҮБ-ын үйл ажиллагаанд дэмжлэг, сайн санааны туслалцаа үзүүлэх, зуучлах, эвлэрүүлэх талаар хүлээсэн үүргээ НҮБ-ын Дүрмийн дагуу биелүүлнэ. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд цэргийн аюул, заналхийлэл учирсан буюу учрах нь бодитой болсноос бусад тохиолдолд цэргийн аливаа эвсэл холбоонд нэгдэхгүй. Монгол Улсын хуульгүйгээр гадаадын цэргийн хүчнийг өөрийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй, байрлуулахгүй, дамжин өнгөрүүлэхгүй байх бодлогыг чанд баримтална” гэсэн энэ олон заалт Монгол улс төвийг сахих гэсэн хэдэн үгэнд утга дүйж байгаа юм.

Дэлхийн түүхийг харахад төвийг сахих бодлого олон жилийн улбаатай, улс орнуудын өөрсдийгөө хамгаалах, бие даасан бодлогоо илэрхийлэх, бусадтай харилцах дипломатын арга байсаар ирсэн. Төвийг сахих гэдэг нь “neuter” (дундаж) гэсэн латин үгнээс гаралтай бөгөөд дайн байлдаанд оролцохгүй, энхийн цагт цэргийн эвсэл холбоонд нэгдэхгүй байхад чиглэсэн гадаад бодлогын статус юм. Олон улсын эрх зүй нь төвийг сахих статусыг хүлээн зөвшөөрдөг. 1800-гаад оноос 1900-гаад оны дунд үе хүртэл дэлхийн улс орнуудын төвийг сахих бодлогыг сонгох нөхцөл байдал нь гол төлөв дайны үеийн байдалтай уялдаж байснаас эдүгээ төвийг сахих бодлого нь үеэ өнгөрөөсөн, ухарсан алхам гэж тайлбарлах хүмүүс байна. Өнгөрсөн зуун, тэр битгий хэл, таван жилийн өмнөхтэй харьцуулахад олон улсын дэг журам, нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Монгол улс газар зүйн байрлалын хувьд ОХУ, БНХАУ гэсэн хоёр хөршийн дунд хавчуулагдан оршдог. Хоёр хөрш маань одоо аль аль нь дэлхийн гол тоглогч болох амбицаа эхлүүлсэн. Зарим үед хамтарч, зарим үед хувийн тоглолтоо үргэлжлүүлсээр байгааг бид харж байна. Хоёр хөршийн эрх ашгийн дунд бид золиос болж байсан түүхийн зурвас үе ч бидэнд бий. Харин бидний одоо гадаад бодлогоо хийж буй энэхүү зоримог шинэчлэл нь хоёр хөрш төдийгүй бусад улс орнуудтай харилцахад баримтлах “Үндсэн хууль” болох юм. Гадаад бодлогын өөрчлөлтийг нэг өглөө сэрээд л зарлачихдаг эд биш гэдэг нь ойлгомжтой. Төвийг сахих бодлогын тухайд ч угтвар алхмууд хийдсэнийг тэмдэглэх нь зүйтэй.

Д.НАРАНТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж