Сибирьт 17 давхар байшинтай тэнцэх өндөр сүм барьж эхлэв

Хуучирсан мэдээ: 2015.11.07-нд нийтлэгдсэн

Сибирьт 17 давхар байшинтай тэнцэх өндөр сүм барьж эхлэв

 

Тува улсад 56 метрийн өндөртэй буддын сүмийн цогцолборыг барьж эхэлсэн тухай FlashSiberia мэдээлэв.

 

Кызыл хотноо босгож эхэлсэн буддын цогцолборын техникийн хяналтын сангийн инженер Анатолий Монгуш ярихдаа, барилгын ажил өнгөрсөн онд эхлээд одоогоор 5 метрийн өндөртэй байна гэв. 6 метрээс эхэлж хамгийн ноцтой бүтээн байгуулалт эхэлнэ. Учир нь дуганын хана налуу болж эхлэх юм. Энэ жил тэр хэмжээнд ажлаа дуусгахаар төлөвлөсөн ч цаг агаар сайхан байгаа учир барилга баригдаж байна хэмээн Монгуш хэлжээ. Одоогоор хамгийн гол хүндрэл нь авто кран гэнэ. Барилга дээр 60 хүн ажиллаж байгаа ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж