БНХАУ-д их хэмжээний цас орны улмаас Бээжингээс Эрээн рүү зорчиж явсан Монголын иргэд Жин-Тэй тосгоны ойролцоо цасанд боогдож, гурав хоног саатсан байна.
Энэ тухай мэдээллийг eagle.mn-д мэдээлжээ. Нийтдээ 200 гаруй монгол иргэн цасанд боогдоод байснаас зарим нь Жин-Тэй тосгонд ирсэн байгаа бол зарим нь автобусанд хоноглож байгаа аж.
Хятадын талаас цас хоёр долоо хоног үргэлжлэн орно гэж мэдээлж байгаа бөгөөд зарим орон нутгийн замууд цасанд боогджээ.
Г.ХОРОЛ