Холливудын хамгийн сайхан гэр бүлийг хамтдаа цогцлоосон жүжигчин Анжелина Жоли, Брэд Питт нарын харилцаанд асуудал үүсчээ. Учир нь Анжелина Жоли нөхрийгөө хардаж зовоох болсон гэнэ. Женнифер Энистоноос “булааж авсан” хайрт нөхрөө Анжелина Жоли өөр эмэгтэйд сэтгэл алдрахаас ихэд эмээж байгаа аж.
Жоли Брэдийг шаргал үст үзэсгэлэнт жүжигчин Сиенна Миллертэй “учир ургуулсан” хэмээн харддаг гэнэ. Жүжигчин Сиенна Миллер Брэд Питтийн “The Lost City Of Z” кинонд гол дүрд тоглож байгаа аж. Харин Брэд Питт Жолийн сэжиг таамгийг эрс няцааж, өөрт нь урьдынх шигээ хайртай хэвээр гэдгийг батлах гэж чадлаараа оролддог гэдгийг ойр дотныхон нь ярьсан байна.
Анжелина Жоли, Брэд Питт нар удаан хугацаанд хамтран амьдарч, зургаан хүүхдийн эцэг, эх болсны дараа өнгөрсөн онд албан ёсоор гэр бүл болсон юм.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: RADAR ONLINE