Зургийг: ThisisFINLAND / Bruno Leo Ribeiro
Финлянд албан ёсны эмози (смайлууд, Эмози (絵 — зураг ба 文字 — тэмдэг, билгэдэл гэсэн япон үг юм. Түүгээр улс орны соёл, түүхийн онцлогийг цахим шууданд хэрэглэн илэрхийлдэг) гаргасан анхны улс боллоо гэж жуулчны ThisisFINLAND сайт нь мэдээлжээ.
Нийтдээ 30 смайл багтаж байна. Олон нийтэд үзүүлсэн анхны эмози нь хүнд хөгжмийн аяанд толгойгоо сэгсэрч байгаа залуу хүний дүрс бүхий “Металлист”, мөн “Сауна” нэртэй дээр үзүүлсэн дүрс байв. Бас "Үхэшгүй» — Nokia 3310 гэх хамгийн урт удаан хэрэглээний настай Финляндын үйлдвэрлэгчийн гар утасны дүрс танилцуулагдлаа.
Зургийг: ThisisFINLAND / Bruno Leo Ribeiro
“Ийм маягаар бид дэлхий дахинд өөрсдийн этгээд араншингаас гадна сүр хүч, үнэнч шударгаа харуулж чадна гэж найдаж байна” хэмээн тус орны ГХЯ-ны төлөөлөгч Петра Теман хэлжээ.
Эмозийн бүх цуглуулгыг арванхоёрдугаар сарын 1-нд гаргах бөгөөд тэр нь ThisisFINLAND 2016 хуанлийн хэсэг болон 13 хэлээр хэвлэгдэнэ Түүнийг xmas.finland.fi сайт болон сүлжээн дэх ThisisFINLAND албан ёсны аккаунтуудад олж болно.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР