
Аюулгүйн бүсээ зүүгээгүй гээд торгуульсан эмэгтэй би тайчих урлаг үзүүлдэг хүн учраас тэр бүс нь биеийнх нь зүүлттэй орооцолдоод байсан гэх хариулт хэлж байжээ. Өөр нэг хүн толгойг нь тойрч нисээд байсан зөгийг арын суудалд үлдээхийн тулд хурдаа нэмсэн гэжээ.
Зогсоолгүй газар машинаа тавьсан хүн ховсдолд орсноос түүнийг хийсэн гэж хэлсэн байлаа. Хурд хэтрүүлсэн нэг эр түүний машины хэмжээний төхөөрөмжүүд нь тэр үед дээгүүр нь ниссэн онгоцны хурдыг заасан хэмээн өөрийгөө зөвтгөсөн байна. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн шалтгаануудад “тоть, үглээ хадам ба харь гаригийнхан мөн цаг агаар буруутай” байсан зэрэг шалтаг оржээ.
Энэ үеэр амьтан хамгаалагч нарт утасдсан тэнэг дуудлагуудын талаар бас хэвлэгдсэн байв. Амьтан хамгаалах Британийн хаантны нийгэмлэгийн (Royal

Бас нэг сонирхолтой жагсаалт гарсан нь тааварт өгсөн хариултууд байв. Британийн The Daily Telegraph сонин теле-радиогийн таавруудад өгсөн хамгийн тэнэг гэж үзсэн 10 хариултыг нийтэлсэн байв. Өнгөрсөн оны эцсээр Маркус Беркманны редактор хийн хэвлүүлсэн Dumb Britain ("Мангар Британи") түүврээс уг сонин жагсаалтаа гаргасан байв.
Энэ жагсаалтад BBC Radio Merseyside тааварт Гитлерийн нэрийг хэн гэдэг вэ гэсэн асуултад “Хайль” хариулсан нэгэн байхад 2CR FM радиод утасдсан нэгэн эр Сикстины сүмийн зургийг Леонардо ди Каприо зурсан гэсэн хариулт өгч байжээ. The Weakest Link телевизийн тэмцээнд оролцогч эртний ромчуудын үндсэн хэл нь грек гэсэн бол улс төрийн сэдвээр явагддаг Viking FM тэмцээний оролцогч Тони Блэйрын өмнөх Британийн ерөнхий сайдыг Жорж Буш гэдэг гэсэн хариулттай байлаа. BBC Radio Bristol гэх газар зүйн тааварт Этна галт уул ямар улсад байдаг вэ гэсэн асуултад Япон гэж хариулсан хүнд хөтлөгч нь Европын орны тухай ярьж байна гэж сануулахад “Мексик” гэж хариулж байсан гэнэ. Энэ мэтийн хөгжилтөй хариултуудыг тэр түүвэрт цуглуулсан байлаа. Dumb Britain түүврийн эхний хэсэг 2009 оны хавар хэвлэгдсэн юм.