Оюутнуудад цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгох цэргийн тэнхим байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2015.11.06-нд нийтлэгдсэн

Оюутнуудад цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгох цэргийн тэнхим байгуулагдлаа

Их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудад цэргийн хэргийн анхан шатны мэдлэг, цэрэг эх оронч үзэл, хүмүүжил, төлөвшлийг олгох зорилго бүхий цэргийн бэлтгэл сургалт явуулах анхдагч "Цэргийн тэнхим" Монголын Үндэсний дээд сургуульд байгуулагдлаа. "Цэргийн тэнхим"-ийн нээлтийн ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, МҮИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Л.Мөнхбат, БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын хэлтсийн дарга, хурандаа С.Ганбямба, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын Цэргийн штабын дарга, хурандаа Л.Ганбаатар нарын МҮИС-ийн эрдэмтэн багш, оюутнууд оролцов. ”Монгол Улсын төрийн батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичигт “Бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт хүүхэд, залуучуудад цэрэг эх оронч үзэл, хүмүүжил олгох хичээлийн хөтөлбөрийг тусгаж, хэрэгжүүлнэ” гэж тусгасан бөгөөд энэхүү төрийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа Монголын үндэсний их сургууль дээрээс гараагаа эхэлж байгаагаараа онцлогтой юм.

Энэхүү тэнхимийг байгуулж, цэргийн бэлтгэл сургалтыг явуулахаар “Батлан хамгаалах яам, Монголын үндэсний их сургуулийн хамтран ажиллах санамж бичиг” байгуулан хэрэгжүүлж байгаа юм.

Батлан хамгаалах яамны зүгээс цаашид Монгол Улсын бүх их, дээд сургуулиудад энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Түүнчлэн бүх нийтээр цэргийн алба хаах хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд энэхүү арга хэмжээ тодорхой хувь нэмрээ оруулах юм.

Тэнхимийн нээлтэд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон "Оюутан залуучууд та бүхэнд цэргийн хэргийн анхан шатны мэдлэг, цэрэг эх оронч үзэл, хүмүүжил, төлөвшлийг олгох “Цэргийн эрдмийн тэнхим”-ийн нээлтийн ажиллагаанд оролцож байгаадаа баяртай байна. Саяхан Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар ”Монгол Улсын төрийн батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийг хэлэлцэн баталсан. Энэхүү бодлогын баримт бичигт “Бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт хүүхэд, залуучуудад цэрэг эх оронч үзэл, хүмүүжил олгох хичээлийн хөтөлбөрийг тусгаж, хэрэгжүүлнэ” гэж тусгасан бөгөөд энэхүү төрийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа Монголын үндэсний их сургууль дээрээс гараагаа эхэлж байгаагаараа онцлогтой юм. Батлан хамгаалах яамны зүгээс цаашид Монгол Улсын бүх их, дээд сургуулиудад энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Түүнчлэн бүх нийтээр цэргийн алба хаах хуулийн заалтыг хэрэгжүүлж нийт залуусыг цэргийн алба хаалгадаг тогтолцоонд шилжихэд энэхүү арга хэмжээ тодорхой хувь нэмрээ оруулна" хэмээн онцолсон. МҮИС-ийн Цэргийн тэнхимийн эрхлэгчээр Цэргийн сурган хүмүүжүүлэх ухааны магистр, дэд профессор, бэлтгэл хурандаа З.Чулуундорж ажиллаж байна. Тэнхим нь өнөөдөр албан ёсоор нээлтээ хийж байгаа ч хичээлээ эхлээд сар гаруй хугацаа өнгөрсөн тухай тэрээр онцолсон. Тэнхимийн нээлтийн дараа үйл ажиллагаа, сургалтын орчин нөхцөлтэй нь албаныхан танилцсан юм. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын зүгээс “Цэргийн эрдмийн тэнхим”-ийн сургалтын үйл ажиллагааг явуулахад дэмжлэг үзүүлж сургалтын үзүүлэн таниулах материал хэрэгсэл, ном, сурах бичгээр хангаад байна. Монголын үндэсний их сургуулийн бүх оюутнууд энэ тэнхимээр дамжин цэргийн анхан шатны мэдлэгийг эзэмших юм.

ЭХ СУРВАЛЖ: WWW.MOD.GOV.MN

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж