Нэвтрүүлэг маань нэг мэдэхэд “Кино код” уу ? Болор цом уу? гэдэг нь ялгагдахаа байлаа. Ар араасаа “үгүй” гэсэн хариулт үргэлжилсээр… Гэвч мэргэн шүүгчид маань далайгаас сувд хайж байна уу гэлтэй оролцогчдыг янз бүрээр туршин , сэтгэлийн хөдлөл хийгээд бие бялдарын хөгжлийг бодолцон эхний шат гэдгээр энэрэнгүй хандаж байлаа. Ингээд өөрийгөө өвөрмөц хэлбэрээр илэрхийлсэн нэгэн оролцогч бидний анхаарлыг татсан.
Нэг хүн явж байгаад боломжтой таарчээ. Сайн байна уу ? Таны нэрийг хэн гэдэг вэ ? Намайг “Боломж” гэдэг гэхэд Та яагаад далавчтай байгаа юм бэ? гэхэд би нисээд алга болохын тулд гэж хариулжээ. Тиймээ би энэхүү алтан боломжийг алдахгүй. Азтай аавын охин 0011 дугаартай Ш.Жавзандорж гэж өөрийгөө танилцуулах бүсгүй Бат-Оршихын “Бурхан” шүлгийг өвдөг сөхрөн байж уншсан. Шүүгчид түүнийг нэгэн дуугаар дахин харахыг хүссэнээр азтай аавын охин маань эхний даваагаа давлаа.
Жанна