Улаан цутгалан татарчээ

Хуучирсан мэдээ: 2011.06.14-нд нийтлэгдсэн

Улаан цутгалан татарчээ

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд байрлах Улаан цутгалан хүрхрээ нь зуны дэлгэр цагт гадаад, дотоодын аялагч, жуулчдын үзэхийг хүсдэг хамгийн үзэсгэлэнтэй газрын нэг юм. Харин Орхоны хөндийн үзэсгэлэнт Улаан цутгалан урсахаа больжээ. 24 метрийн өндрөөс буух Улаан цутгалангийн хүрхрээ хүний буруутай үйлдлийн улмаас байгаль экологийн тэнцвэрт байдал нь алдагдаж, татарсан гэж нутгийн иргэд хэлж байна. Нөгөө талаас хур бороо бага байгаа нь бас нэг шалтгаан юм.

Дашрамд сонирхуулахад, Улаан цутгалангийн тухай домогт ийн өгүүлсэн байдаг. Дайны үед Монголын цэрэг гамингуудад хөөгдөж амь дүйж яваад хайрган дээгүүр гарсан гэнэ. Монгол цэргүүдийн нэг нь номтой гэх бөгөөд тэрээр "Улааны гол минь улаанаар урс" гэж дуу алдан орилоход, Улаан голын дагуу үер буун гамингийн цэргүүдийг аван одсон гэнэ. Хожим түүнээс хойш "Улаан цутгалан" гэж нэрлэх болжээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж