Бүртгэлийн байгууллагын салбарт хуульч эрдэмтэн төрлөө

Хуучирсан мэдээ: 2011.06.14-нд нийтлэгдсэн

Бүртгэлийн байгууллагын салбарт хуульч эрдэмтэн төрлөө

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Ховд аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Ширэндэв “Монгол Улсын нутгийн өөрөө удирдах ёс, түүний эрхзүйн зохицуулалтын үндсэн асуудал” сэдвээр хууль зүйн ухааны докторын зэрэг хамгааллаа. Тэрбээр төр захиргааны байгууллагад гуч гаруй жил тогтвор суурьшилтай ажиллаж, туршлага хуримтлуулсан ахмад хуульчдын нэг юм. Тэр дундаа хөдөө орон нутгийн хуульчдаас анхны эрдэмтэн мэндэлж буй нь энэ юм. Түүний эрдэм шинжилгээний ажил хууль, эрх зүйн онол практик, эрхзүйн асуудлаар дагнасан бие даасан бүтээл гэдгээрээ ихээхэн онцлогтой аж.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж