
Өмнөговь аймгийн 80 жилийн ой ирэх долдугаар сарын 22-23-нд болно. Ойн хүрээнд энэ сарын 9-нд Даланзадгад хотын “Нутгийн удирдлагын ордон”-д хуралдлаа. Уг хурлалд тус аймгийн 80 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах хороо, дэд хороодын гишүүд болон ард иргэд өргөнөөр оролцсон юм. Өмнөговь аймаг үүсгэн байгуулагдсан 80 гаруй жилийн цадиг түүх нь оршсон говь нутгийн ард түмний их баяр наадмыг зохион байгуулах комисс гэдэг утгаараа 2010 оноос зохион байгуулалтанд орж, Ойн арга хэмжээтэй холбоотой томоохон хэмжээний тєсєл хєтєлбєрүүдийг хэрэгжүүлж байгаагаас “80 бүтээлч ажил” хийхээр тєлєвлєн ажиллаж байна. Энэ удаагийн ээлжит хурлаараа Баяр наадмын бэлтгэл ажил хангагдаж байгаа талаар цаг үеийн мэдээлэл хийж, ойрын хугацаанд хийх ажлын талаарх жагсаалт шинэчлэн, нарийвчлан гаргах, мєн уг ажлыг хариуцаж ажиллах эздэд үүрэг болгох, Баяр наадмын талаар олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах, урилга мэндчилгээг хүргэх хүмүүсийн нэрсийг нягтлан гаргах гэсэн асуудлаар хэлэлцлээ. Мєн энэ жил тус аймаг “Есөн хөлт цагаан туг” бүтээх ажлыг эхлүүлж одоогоор дуусах шатандаа явагдаж байгаа ба туг залах журмыг баталж ажиллах, ойн арга хэмжээний үеэр урлагийн тоглолтод нэмэлт санал оруулсан олон асуудлыг хөндсөн юм.
Өмнөговь аймгийн баяр наадмийн үеэр, үндсэн таван хороо ажиллана. Үүнд, хурдан морины уралдаан зохион байгуулах хороо, үндэсний бєхийн барилдаан зохион байгуулах хороо, үндэсний сурын харваа зохион байгуулах хороо, шагайн харваа зохион байгуулах хороо, ёслол хүндэтгэлийн хороо зэрэг багтаж байгаа бєгєєд уг хороо нь дотроо арга хэмжээ зохион байгуулах, зочид тєлєєлєгчдєд үйлчлэх, үйлчилгээ хариуцсан хороо гэж хуваагдах юм байна.