“2013 оноос хойш таван цэрэг амь эрсдсэн”

Хуучирсан мэдээ: 2015.11.05-нд нийтлэгдсэн

“2013 оноос хойш таван цэрэг амь эрсдсэн”

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өнөөдөр сэтгүүлчдэд Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангид Хөвсгөл аймгаас цэрэгт татагдан алба хааж байгаад нас барсан цэргүүдийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангид очсон цэргүүд зодуур, дарамтнаас болж өвчилдөг, амь эрсддэг зүйлүүд гараад байна. 2013 оноос хойш таван цэрэг амь эрсдсэн. Одоо таван цэрэг эмчилгээнд байгаа" хэмээн мэдэгдэв.

 Г.ТУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж