Өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ

Хуучирсан мэдээ: 2015.11.05-нд нийтлэгдсэн

Өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ

 

Энэтхэгийн далайн эргийн Мальдив улс өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байна. Тодруулбал, тус улсын  Ерөнхийлөгч Абдулла Ямен өчигдөр сөрөг хүчин Засгийн газрын эсрэг томоохон жагсаал цуглаан зохион байгуулахаас  урьтаж, аюулгүй байдлыг хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ.

 

Энэ тухай  Ерөнхийлөгчийн  туслах Муаз Али твиттер хуудастаа “Мальдив арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн үд дундаас эхлэн 30 хоногийн хугацаатай өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж байна” гэж жиргэсэн байна.

 

Мальдивд Ерөнхийлөгчийн амь насанд халдахыг завдсан хэргээр дэд Ерөнхийлөгч Ахмед Адеб өнгөрсөн сарын 24-нд баривчлагдсан юм. Түүнчлэн энэ долоо хоногт нийслэл хот дахь Ерөнхийлөгчийн ордоны хажуугаас алсын удирдлагатай тэсрэх бөмбөг олдох зэргээр сөрөг хүчний зүгээс явуулж буй заналхийлэл эрчимжих болжээ.

 

Б.ДАВАА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж