Монголын рок поп хөгжмийн урлагийн дээд шагнал гардуулах “Пентатоник” наадмын 7 удаагийн шагналт, хөгжмийн зохиолч, найруулагч, продюсер Наранбаатарын Халиун шилдэг бүтээлүүдээсээ бүрдэх “Халиуны ертөнц” GREATETS HITS LIVE тоглолтоо энэ сарын 13-14-ны өдрүүдэд “UB PALACE”-д концертын их танхимд хийхээр болжээ.
Уран бүтээлийн анхны тайлан тоглолт гэдэг утгаараа “Халиуны ертөнц” хэмээн нэрийдэн тодотгож, өөрийн зохиосон хит дуу, хөгжмийн найруулга хийсэн шилдэг бүтээлүүдээ толилуулж, дотоод ертөнцөө үзэгч, сонсогчдодоо шинээр нээх гэж байна.
Н.Халиун нь Монголын хөгжмийн урлагийн салбарт 1992 оноос эхлэн дуу, хөгжмийн зохиол бичиж, хөгжмийн найруулагч болон продюсерээр дагнан уран бүтээлээ туурвиж байна. Тэр Монголын анхны дуу бичлэгийн “Сонор” студийг үүсгэн байгуулагдахад чухал үүрэг гүйцэтгэсэн уран бүтээлчдийн нэг бөгөөд рок попын ертөнцөд 1996 оноос хойш өнөөг хүртэл бүтээгдсэн дуу, хөгжмийн дийлэнхи шилдэг бүтээлүүдэд үнэ цэнэтэй хувь нэмрээ оруулжээ. Өдгөө түүний зохиосон дуунууд 100 хол давж, 1000 гаруй дууны хөгжмийн зохиол, олон удаагийн тоглолт, арга хэмжээг амжилттай зохион байгуулсан байна. Тоглолтын продюсерээр “UP MUSIC” продакшн, зохион байгуулагчаар “BROS” рекорд, тоглолтын найруулгыг “ON’N OFF” продакшн гүйцэтгэж байгаа юм.
Тоглолтод Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Т.Ариунаа, Б.Дашдондог, Ж.Алтанцэцэг, “Харанга”, “Камертон”, “Номин талст”, “Хар сарнай”, Freezone, Sweetymotion, “Киви” гээд үе үеийн хамтлаг, дуучид оролцоно.
Тоглолтын билетийн үнэ суудлаасаа хамаарч 25.000, 35.000 төгрөгийн үнэтэй бөгөөд тасалбарыг www.easyticket.mn /онлайн захиалга/-р авч байна. Мөн “UB Place”-ийн билетийн касс, “HI-FI” рекордсоос авахаас гадна “EASY” лавлах 1900-1188 үнэгүй хүргэнэ.
Тоглолтын ивээн тэтгэгчээр “НИК” ХХК ажиллаж байгаа бөгөөд www.facebook.com/haliunupmusic хуудастай холбогдоорой.
Ч.БОЛ