Brent маркийн нефтийн баррелийн үнэ 50 ам.доллараас дээш гарлаа. Хойд тэнгисийн гэх энэ хольцийн нэг баррель өчигдөр оройн арилжаагаар 50,05 ам.доллараар зарагджээ. Лондоны ICE биржийн наймаа үүнийг харууллаа.
Арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн арилжааны турш Brent хольцийн үнэ доллар гаруйгаар нэмэгджээ. Арилжааны эхэнд нэг баррель нь 48,94 ам.доллараар зарагдсан ба худалдааны явцад түүний үнэ 48,48 ам.доллар хүртэл унаж байв.
Нефтийн үнэ нэмэгдсэнээс рублийн ханш чангарч, нэг ам.доллар нь 62,78 рубль, евро нь 68,74 рубль хүртэл ханшаа суллажээ. Өнөөдрийн албан ёсны ханш нь 63,85 ба 70,38 рубль байна.
Оросын Эдийн засгийн хөгжлийн яам, 2018 онд ам.доллартай харьцуулсан рубль 54 болно гэж дүгнэсэн юм. Харин дэлхийн банк гурван жилийн дараа баррель нефть 53-55 ам.доллар байвал Америкийн валютын үнэ нь 58,2 рубльтэй тэнцэнэ гэж дүгнэжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР