Орон сууцны зээлд хэрхэн хамрагдах вэ?

Хуучирсан мэдээ: 2010.04.18-нд нийтлэгдсэн

Орон сууцны зээлд хэрхэн хамрагдах вэ?

Орон сууцны зээлд хамрагдах төрийн албан хаагч нь төрийн байгууллагад  гурваас доошгүй жил ажилласан, цаашид тогтвор сууршилтай ажиллааг албан хаагч байна. Мөн сард төлөх зээл, хүүгийн нийт төлбөр нь тухайн өрхийн сарын дундаж орлогын 45 хувиас хэтрэхгүй байх аж.Түүнчлэн зээл авах хүсэлт гаргаж байгаа төрийн албан хаагч нь заасан зээлийн хугацаанаас өмнө тэтгэвэрт гарах тохиолдолд урьдчилгаа төлбөрийг нэмэгдүүлэн төлөх боломжтой байх юм байна.  Бас нэг шаардлага нь зээл авах хүсэлт гаргаж байгаа төрийн албан хаагч банк, банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, зээлгүй байх ёстой гэнэ. Харин орон сууцны зээлд хамрагдахдаа доорхи бичиг баримтыг бүрдүүлж, Орон сууцны санхүүжилтийн корпорацид хүлээлгэн өгөх аж.

Үүнд:











Бүрдүүлэх бичиг, баримт

1.

Төсвийн ерөнхийлөн
захирагч нь харъяалагдах т
өрийн байгууллагад хуваарилсан квотын батлах баримт,
задаргааг нэрсийн жагсаалтын хамт

2.

Тухайн төрийн байгууллага нь төрийн
албан хаагчийг орон сууцны зээлд хамруулах тухай байгууллагаасаа тодорхойлсон
албан бичиг. Квот хуваарилсан хурлын тэмдэглэлийн хамт

3.

ТАХ-ын зээлийн анкет www.ossk.mn  вэб хуудаснаас татаж авна

4.

Иргэний үнэмлэх, гэрлэлтийн баталгааны нотариатаар
баталгаажуулсан хуулбар

5.

Ажлын газрын тодорхойлолт /орлого олж байгаа өрхийн
бусад гиш
үүдэд адил хамаарна. Тодорхойлолтонд тухайн төрийн
албан хаагчийн ажил, албан тушаал,
ажиллаж байгаа хугацаа, цалингийн
хэмжээ зэргийг тусгасан байна/

6.

Нийгмийн даатгалын дэвтрийн нотариат болон нийгмийн
даатгалын байгууллагаар баталгаажсан хуулбар /өрхийн орлоготой бүх гишүүдийн/

7.

Бусад өрхийн орлого тодорхойлох баримтууд /гэр бүлийн
бусад гишүүдийн бизнесийн, түрээсийн, ажил үйлчилгээний
гэх мэт/

8.

Орон сууц худалдах, худалдан авах гэрээний нотариатаар
баталгаажуулсан хуулбар / Хэрэв 650.0 төгрөгийн үнэтэй орон сууц байхгүй
тохиолдолд энэ гэрээг орон сууцаа сонгосоны дараа ОССК-д
хүргүүлж болно/

9.

Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа хамтран зээлдэгчийн хамт 

1. Үл хөдлөх эд хөрөнгөтэй бол уг хөрөнгө нь банк
болон банк бус, бусад санх
үүгийн байгууллагын зээлийн барьцаанд байгаа үүрэг
ноогдуулсан эсэх лавлагааг авах,

2. Үл хөдлөх хөрөнггүй бол үл хөдлөх хөрөнгөтэй эсэх
тухай лавлагааг авах ёстой. 

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж