Ослыг ОХУ-ын хэвлэлүүд хэрхэн мэдээлэв?

Хуучирсан мэдээ: 2015.11.04-нд нийтлэгдсэн

Ослыг ОХУ-ын хэвлэлүүд хэрхэн мэдээлэв?

-Оросын хэвлэл мэдээлэл А321 онгоцны ослоор хэрхэн тоглов-

 

Фото: Дмитрий Ловецкий / AP

 

Даваа гаригийн орой гэртээ хариад Оросын хамгийн том гэх 1 сувгаар нь мэдээ үзлээ. Онгоцны ослын талаар ярих үеэр реклам цацагдаж байна. Шарм-эш Шейхад амрах, тэнд ямар буудалд буух тухай реклам юм байна. Оросуудыг төдийгүй дэлхий нийтийг цочроосон онгоцны осол энэхүү рекламанд өгүүлж буй газраас сүүлчийн хөөрөлтөө хийсэн билээ. Эвгүй л байлаа. Оросууд энэхүү ослыг хэрхэн мэдээлж байв?

 

Сенсаац хөөсөн гарчгуудыг гүйлгэвэл “Харахад бие арзайна”, “Бүх амралт талаар өнгөрөв”, “Амьтад ослоор үрэгдэгсдийн цусыг уухаар мөлхөн гарч ирцгээж байна” гэх мэтийн өгүүлбэрээр дүүрчээ.

 

"Когалымавиа» компанийн А321 онгоц өнгөрсөн Бямба гаригийн өглөө радараас алга болсон юм. Сэтгүүлчид хамгийн түрүүнд онгоц газардах Пулково нисэх буудалд очин цөхрөлд орсон хүмүүсээс мэдээлэл авчээ. Эхний мэдээ тодорхой болтол онгоцноос хоцорсон ч юм уу тэр нислэгт багтаагүй Ирина гэдэг эмэгтэйд сэтгүүлчид голчлон ханджээ. Тэрээр ослоос хэд хоногийн өмнө буцаад ирсэн, амралт дээр танилцсан хоёр эмэгтэйгээ тосохоор ирсэн байжээ.

 

Энэ үеэр “Россия” гэх гол сувгуудын нэг нь мэдээгээ “Аэробус онгоцны хохирогчдын хамаатнуудын мэдрэл муудаж байна” гэж гарчигласан байна.

 

“Сүйрлийн газраас Бүх Холбоотын Радио, Телевизийн хорооны шуурхай мэдээлэл: харсан зүйл бие зарсхийлгэнэ”

 

“Аэробус онгоцны хохирогчдын хамаатнуудын мэдрэл муудаж байна”

Vesti.ru сайтын нүүр хуудаснууд

 

Хохирогчдын нэрс нийтлэгдсэний дараа хэвлэлээр 9268 нислэгийн хүмүүс, гэр бүлийн түүх дүүрч ирлээ. Ар гэрийнхнээс үг хэлүүлэхийг сэтгүүлчид ихээхэн оролдов. Онгоцонд 10 сартай Дарина Громова гэдэг охины зураг сошиал ертөнцөд тарсны дараа энэ охиныг онгоцны “гол зорчигч” гэж нэрлэв. Сэтгүүлчид эмээгээр зээ охиныг нь авч явахад дургүй байсан мөн хүүгээ цэргийн нисгэгч болгосон гэх мэтийн үг хэлүүлж амжжээ.

 

Сэтгүүлчдийн энэ өрсөлдөөний оргил нь Костяницийн гэр бүл боллоо. Оросын бүх суваг бараг зэрэг л тэднийг осолд амь үрэгдсэн гэж мэдээлэв. Хосын найз нартайгаа онгоцны шатны дэргэд авахуулсан гэрэл зургийг нь дурласан хосын сүүлчийн зураг гэж нэрлэн гаргаад “Эмгэнэж байна” гэсэн үгээр чимэглэжээ. Энэхүү нислэгээр яваагүй хосууд хэвлэлийнхэнд хандан зургаа авахуулахыг хүссэн ч тэдний хүсэлтийг үл тоожээ.

 

"Вконтакт» дахь хуудасны скриншотууд

 

Энэ зургийн дор “Бидэнд ГАШУУДАХ хэрэггүй !!! Бид АМЬД!!!” гэж тэд тайлбар хийжээ

 

Оросын тэргүүлэх сувгууд шуурхай сурвалжлагаа хийжээ. Радио, телевизийн хороо нь сурвалжлагчаа хэргийн газар илгээсэн байна. Эхний сурвалжлага нь “харахад бие арзагнана” гэсэн ёстой л хүйт даасан гарчигтай байжээ.

 

Дараа нь эфирт амь үрэгдэгсдийн биелээгүй мөрөөдлийн талаар их ярив. Онгоцны үйлчлэгч эмэгтэй халагдах гээд амжаагүй гэнэ. Амиа алдсан нэг залуу гэрлэх гэж байсан, Псков хотын орлогч дарга амь үрэгдлээ гэх мэтээр бичив. Сүйрсэн онгоцны чиглэлийн өмнөх нислэгт нь онгоц жолоодож явсан нэгнийг олж, яриа авчээ.

 

Зарим телевизийн нэвтрүүлгээр амь үрэгдэгсдийн хамаатан саднаас асуулт асууж, эфирээр цацсан байна.

 

НТВ телевиз

 

Гашуудлын өдөр байсан ч НТВ телевиз Билл Клинтоны нууц амрагтай ярилцаад л байжээ. Мөн залуу авьяастнуудын уралдааныг ч зарим суваг харуулав.

 

Хэвлэмэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл телевизийг бодвол өөрийгөө харуулах боломжоор муу. Тэд үүнийгээ гарчиг, гэрэл зураг, бичлэгийн онцгой хэлбэрээр нөхөхийг оролдлоо. Зарим хэвлэл уламжлалт хэмжээгээ өөрчилсөн нь уншигчдад таалагдсангүй.

 

Бизнесийн чиглэлийн РБК сонины редактор Елизавета Осетинскаягийн бичсэн зорчигчдын сүүлчийн өдрүүдийн амьдралын тухай материал уншигчдын зүгээс дургүйцэл төрүүлснийг сүлжээнд бичин алдаа гаргасныхаа төлөө уучлалт гуйжээ.

 

Facebook дэх Елизавета Осетинскаягийн бичлэг.

 

Бизнесийн РБК сайт нь орос сайтуудаас үзэгчдийн тоогоор хоёрдугаарт РИА Новости агентлагийн дараа орсон байна. Хоёр хоногийн дотор уг сайт онгоцны сүйрлээр 104 материал нийтэлжээ. РИА агентлагийн  мэдээний оргил үе нь 31-ний өдөр байв. Түүний хамгийн их хандалттай материал нь амь үрэгдэгсдийн түүхийг өгүүлсэн “А321-ийн зорчигчид: анхны нислэг, хуримын ой, бэлгэнд авсан амралт” зэргийн телевизийн мэдээний цуглуулга байсан байна.

 

Дараалаад "Лента.ру», Lifenews, "Комсомольская правда» сайтууд их хандалттай байжээ.

 

Аравдугаар сарын 31-нд хамгийн их хандалттай байсан Топ-10 сайт

 

Дараагийн өдөр нь сайтуудын хандалт мэдэгдэхүйц унажээ. Vesti.ru, "Аргументы и факты» зэрэг хэвлэл ослын сэдвийг үргэлжлүүлжээ.

 

 

“Бүх амралт талаар өнгөрөв”, “Египетэд амарч байгаа оросууд гэртээ нисэхээс айж байна” гэсэн гарчигтай материал солигдсон ч бусад нь түүнийг хуулан гаргасан байна.

 

Үнэн алдартны шашны тэргүүн Кирилл Хэллоуины баярыг тэмдэглэсэн хүмүүсийг буруутгажээ.

“”Когалымавиа”-гийн нислэгийн дараа амьд байгаа хүмүүст аймшгийн мэдээлэл ирж байна. “Үхэл нуугдаж тоглох дургүй…””

Скриншот Ura.ru

 

“Онгоцны сүүл есөн мянган метрт тасарч, зорчигчид сандалтайгаа цуг онгоцноос шууд унаж байлаа”

 

“Египетэд амь үрэгсэдийн цогцсыг Пулково нисэх буудлаас чандарлах газар руу зөөж байна”

 

“Буцаж ирэхгүй гэдгээ би мэдэрч байна: А321-ийн амь үрэгдсэн зорчигчийн түүх”

 

“МК” сонин (Московский Комсомолец) үйл явдлын онлайны туршилтаа үргэлжлүүлэв.  “МК” ослын газраас 12 цагийн шууд дамжуулалтыг хийсэн бөгөөд 150 мянган хүн үзжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж