Э.Хүслэн блиц төрлийн дэлхийн аваргаас мөнгөн медаль авлаа

Хуучирсан мэдээ: 2015.11.04-нд нийтлэгдсэн

Э.Хүслэн блиц төрлийн дэлхийн аваргаас мөнгөн медаль авлаа

Энэ сарын 1-ний өдөр Нидерландын Бейлен хотноо 100 буудалт даамын өсвөр, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Энэхүү тэмцээнд 2014 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Ц.Сүхбат, 2013 оны өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт Г.Дүүрэнбилэг, Азийн аваргын мөнгөн медальт М.Одгэрэл нарын 22 тамирчин эх орноо төлөөлөн дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж байна.

Блиц төрлийн дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Хүслэн.

Өчигдөр блиц төрлийн дэлхийн аваргын тэмцээн явагдаж, 8-10 насны охидын төрөлд 13 орны 31 тамирчин өрсөлдснөөс Дорноговь аймгийн тамирчин Энхболдын Хүслэн 9 тоглон 13 оноогоор мөнгөн медалийн болзол хангажээ. Түүний насанд Беларусь, Хятадын тамирчид медаль хүртсэн байна.

Мөн 8-10 насны хөвгүүдийн насанд Б.Баярманлай, 20 хүртэлх насны охидын ангилалд Д.Одонтуяа нар 4 дүгээр байрт шалгарсан байна.

Манай тамирчдын үзүүлсэн амжилтыг жагсаавал:

Залуучууд (хөвгүүд)
Б.Мөнхжин – 17
Ц.Сүхбат – 20

Залуучууд (охид)
Д.Одонтуяа – 4
М.Одгэрэл – 12
А.Дашбаяр – 17

14-16 нас (хөвгүүд)
Б.Уудамбаатар – 21
М.Шийравжамц – 32
Б.Пүрэвжаргал – 35

14-16 нас (охид)
Б.Отгон-Эрдэнэ – 8
С.Сарантуяа – 18
С.Гандиймаа – 24

11-13 нас (хөвгүүд)
С.Мөнх-Оргил – 18

11-13 нас (охид)
Т.Ганчимэг – 12
Э.Маргад – 15
Г.Дүүрэнбилэг – 19
Б.Мишээл – 26

8-10 нас (хөвгүүд)
Б.Баярманлай – 4
Б.Энхрийлэн – 10
Б.Пүрэвбаатар – 14

8-10 нас (охид)
Э.Хүслэн – 2 /МӨНГӨН МЕДАЛЬ/
Г.Ууганжаргал – 5
Г.Буяндэлгэр – 12 дугаар байранд тус тус шалгарсан байна.

 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж