Ирэх Бямба гаригаас дамжин суулт үнэгүй болно

Хуучирсан мэдээ: 2015.11.04-нд нийтлэгдсэн

Ирэх Бямба гаригаас дамжин суулт үнэгүй болно

Ирэх Бямба гаригаас дамжин суулт үнэгүй болно

Ирэх Бямба гаригаас нийтийн тээврийн дамжин суулт үнэгүй болно. Дамжин суултын хөнгөлөлт нь зөвхөн “U money” картаар хөнгөлөгдөнө гэдгийг "Улаанбаатар смарт карт" компаниас мэдээлж байна. Энэ нь энгийн, хүүхдийн, хөнгөлөлттэй зорчигчийн карт бүгд хамаарна. Картаа уншуулахад дамжин суултын хөнгөлөлт эдлэх тохиолдолд тусгай дуут дохио дуугарна. Иргэд зорчигчид дамжин суухдаа дараах хэдэн нөхцөлийг анхаарах ёстой аж. Автобусанд сууснаас хойш 30 секундийн дараа картыг уншуулах /буух/ боломжтой болох бөгөөд 30 секундийн дотор эргэн буух тохиолдолд хөнгөлөлтийн эрх идэвхжихгүй. Эхний автобуснаас буухдаа арын хаалганд картаа заавал уншуулах ёстой бөгөөд арын хаалганд картаа уншуулсан хугацаанаас дараагийн автобусны орох хаалганд картаа уншуулах хүртэлх хугацаа 30 минутаас бага байх ёстой. Дамжин суултын хөнгөлөлтийг эдэлсний дараа дахин суухад энгийн тарифаар төлбөр төлөгдөнө. Дахин дамжин суултын хөнгөлөлт эдлэхийн тулд эхний хөнгөлөлт эдэлсэн хугацаанаас хойш дөрвөн цагийн дараа дамжин суухад хөнгөлөлт эдлэх боломжтой болно. Олон хүний төлбөр төлсөн картын тухайд дамжин суухдаа ижил тоогоор дахин уншуулах эсвэл карт эзэмшигч ганцаараа уншуулсан тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжтой. Өөрөөр хэлбэл гурван хүний төлбөрийг нэг картаар төлж зорчоод дахин дамжин суухдаа дахин гуран хүний юм уу эсвэл нэг хүний төлбөр төлөхөд л хөнгөлөлт эдэлнэ. Харин өөр тоогоор буюу хоёр  хүний төлбөр төлөхөд хөнгөлөлт эдлэхгүй. Нэг чиглэлийн автобуснаас буугаад эргээд тэр чиглэлийн автобусандаа суух тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжгүй юм. Мөн буух хаалганд картаа уншуулаагүй тохиолдолд хөнгөлөлт эдлэхгүй. Дамжин суултын хөнгөлөлтийн хэмжээ нь энгийн карт 500 төгрөг, хүүхдийн карт 200 төгрөг байна.

Д.УУДАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж