Зээлийн хүүг бууруулах боломжтой юу?

Хуучирсан мэдээ: 2015.11.04-нд нийтлэгдсэн

Зээлийн хүүг бууруулах боломжтой юу?

УИХ-аар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж эхэлсэнтэй холбоотойгоор арилжааны банкны зээлийн хүүг захиргааны аргаар бууруулах асуудал хүчтэй тавигдаж байна. Банкны зээлийн хүү өндөр байгаагаас үйлдвэрлэл эрхлэх боломж бизнесийнхний хувьд хязгаарлагдмал байгаа. Үүнээс гадна арилжааны банкуудаас олгодог цалингийн зээлийн сарын хүү 1.7 хувьтай байгаа бол түүнийг дагаад банк бус санхүүгийн байгууллагын барьцаат зээлийн хүү сарынх нь хамгийн багадаа 4-5 хувь дотор эргэлдэж буй юм.

Гэвч нөгөө талд хадгаламжийн хүү өндөр байгаа үед зээлийн хүүг хүчээр бууруулах боломжгүйг сануулах хэсэг ч бий.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр ирэх оны Мөнгөний бодлого хэлэлцэгдэх үед “Зээлийн хүүг 1-2 хувиар бууруулах” горимын санал олонхийн дэмжлэг хүлээсэн. УИХ-ын чуулганаар дээрх санал дэмжигдвэл ирэх онд арилжааны банкны зээлийн хүүг бууруулах бодлого хэрэгжинэ.

Энэ долоо хоногийн “VS” буландаа УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нарын байр суурийг онцоллоо.

Бэлтгэсэн Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж