Леброн Жеймс 25000 дахь оноог авлаа

Хуучирсан мэдээ: 2015.11.03-нд нийтлэгдсэн

Леброн Жеймс 25000 дахь оноог авлаа

НБА-гийн талбайн өнөөдөр долоон тоглолт боллоо. Филадельфи 76 талбай дээрээ Леброн Жеймс тэргүүтэй Клевлэнд Кавалерс багтай тоглолоо.

Тоглолтын эхний хагаст 54-49 харьцаагаар талбайн эзэд тэргүүлж байсан ч гуравдугаар үе тааруухан тоглолт үзүүлснээр оноогоор 10 оноогоор хоцорчээ. Шийдвэрлэх дөрөвдүгээр үед онооны харьцаагаа холдож байсан бөгөөд 107-100 харьцаагаар ялагдал хүлээжээ.

Тус тоглолтод Леброн Жеймс 22 оноо, 9 самбараас бөмбөг авч, 11 оновчтой дамжуулалтыг үзүүлжээ. Тэрбээр НБА-ын түүхэн дэх хамгийн залуудаа буюу 30 насандаа 25000 дахь онооны босгийг давсан тамирчин болжээ. Түүнээс өмнө энэ амжилтыг Коби Брайнт эзэмшиж байсан бөгөөд 2010 оны нэгдүгээр сард Клевлэнд Кавалерс багийн эсрэг авч байжээ.

Харин эсрэг багаас Жахил Окафор 24 оноог авч багаа тэргүүлжээ.

Бусад тоглолтууд
Клевлэнд Кавалерс 107-100 Филадельфи 76
Милоуки Багс 99-96 Бруклин Нетс
Сан Антони Спөрс 94-84 Нью-Иорк Никс
Оклахома Сити Тандер 105-110 Хьюстон Рокетс
Портлэнд Трэйл Блэйзэрс 106-101 Милоуки Багс
Мемфис Гриззлис 69-119 Голдэн Стэйт Уорриорс
Финикс Санс 96-102 Лос Анжелес Клипперс

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж