Элчин сайд Франтишек Длхополчикийг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2015.11.03-нд нийтлэгдсэн

Элчин сайд Франтишек Длхополчикийг хүлээн авч уулзав

Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг Бүгд Найрамдах Словак Улсын Элчин сайд Франтишек Длхополчикийн үүрэгт ажил нь дуусгавар болж, бүрмөсөн нутаг буцах болсонтой холбогдуулан 11 дүгээр сарын 3-ны өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд хоёр улсын найрсаг харилцаанд дүгнэлт өгч, цаашдын хамтын ажиллагааны төлөв байдлын талаар ярилцав.

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж Монгол Улс, Бүгд Найрамдах Словак Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Элчин сайд Франтишек Длхополчикт “Найрамдал медаль” гардуулав.

ЭХ СУРВАЛЖ: ГАДААД ХЭРГИЙН ЯАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж