И.Акинфеев 230 тоглолтонд хаалгаа “хуурай” сахиж дээд амжилт тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2015.11.03-нд нийтлэгдсэн

И.Акинфеев 230 тоглолтонд хаалгаа “хуурай” сахиж дээд амжилт тогтоожээ

Өнгөрсөн бямба гаригт “Уфа” багийг 2:0 харьцаагаар хожсон тоглолтонд ЦСКА багийн хаалгач И.Акинфеев 230 дахь тоглолтдоо хаалгаа “хуурай” манаж Москва хотын “Спартак” баг болон ЗХУ-ын шигшээ багийн хаалгач Ринат Дасаевийн тогтоосон 229 тоглолтонд хаалгаа “хуурай” манасан дээд амжилтыг эвдэж 100-аас тоглолтонд хаалгаа “хуурай” манасан хаалгачид багтдаг Л.Яшиний клубын гишүүдийг амжилтаараа тэргүүлж эхэлжээ.

Тоглолтын дараа хаалгач И.Акинфеевээс сэтгэгдлийг нь асуухад “Лев Иванович Яшин болон бусад олон шилдэг хаалгачдын түвшинд хүрэх надад хол байна. Хамгийн гол нь тухайн тоглолтын үр дүн чухал, миний тогтоосон дээд амжилт сонирхолтой биш.” гэж хариулжээ. Тоглолтыг очиж үзсэн алдарт хаалгач Р.Дасаев “Миний амжилтыг давж гарсанд баяртай байна. Гэхдээ дэлхийн шилдэг хаалгач болохын төлөө явах хэрэгтэй, түүнд тийм өндөрлөгт хүрэх бүрэн боломж бий, тийм амжилт гаргахыг ерөөе.” гэжээ.

И.Акинфеев нь 2003 оны гуравдугаарын 29-ний өдөр ЦСКА баг Санкт-Петрбург хотод “Зенит” багтай хийсэн тоглолтд хаалгаа анх удаа “хуурай” манаж байжээ.

И.Акинфеев нь ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнд энэ тоглолтын улиралд 14 тоглолтонд оролцохдоо 8 тоглолтонд нь гоол алдаагүй байна.

Игорь Владимирович Акинфеев нь 1986 онд Москва мужийн Видное хотод төрсөн, ЦСКА болон үндэсний шигшээ багийн хаалгач, 2005 онд Гавьяат тамирчин цол хүртжээ. ОХУ-ын 5 удаагийн, Цомын төлөө тэмцээний 6 удаагийн аварга, УЕФА-гийн Цомын төлөө тэмцээний аварга, 2008 оны европийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Л.Яшиний нэрэмжит Оны шилдэг хаалгачийн шагналыг 8 удаа хүртээд байна. XXI зууны 15 шилдэг хаалгачийн тоонд багтдаг.

Дөрвөн настайд нь ЦСКА клубын Хүүхдийн сургуульд орж хоёр дахь тоглолтдоо хаалганд анх зогсчээ. 2002 онд клубынхээ залуучуудын багийн бүрэлдэхүүнд ОХУ-ын аварга болж байжээ. Мөн онд клубынхээ Хөлбөмбөгийн академи төгсөж клубтэйгээ гэрээ байгуулж 13 дахь жилдээ клубтээ үнэнч хэвээр байна. Багийнхаа ахлагч юм.

2004 онд 18 нас 20 хоногтойдоо үндэсний шигшээ багийн хаалгач болж үндэсний шигшээ багийн хамгийн залуу тоглогч болсон амжилт нь эвдэгдээгүй байна. Үндэсний шигшээ багт 84 тоглолтонд оролцохдоо 41 тоглолтонд нь хаалгаа “хуурай” манажээ, гэхдээ 61 гоол алджээ.

1986 онд жүжигчин, загвар өмсөгч Екатерина бүсгүйтэй гэрлэж хүү, охинтой болжээ. Москва хотын Биеийн тамирийн академийг 2008 онд төгссөн.

Бэлтгэсэн Д.Өлгийсайхан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж