Хэвлэл, мэдээллийн салбарын их наадам бямба гаригт эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2015.11.03-нд нийтлэгдсэн

Хэвлэл, мэдээллийн салбарын их наадам бямба гаригт эхэлнэ

“РИО-2016” олимпийн наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдаа дэмжих зорилгоор хэвлэл мэдээллийн салбарын спортын “Их наадам-2015” ирэх бямба гаригт сагсан бөмбөгийн тэмцээнээр эхлэх гэж байна. Энэхүү тэмцээн Хандгайт дахь Д.Содномзундуй агсны нэрэмжит цогцолборт энэ сарын 7-8-нд болно.

Монголын сэтгүүлчдийн эвлэл, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, “Сэтгүүлч форум” ТББ, МҮСБХ хамтран зохион байгуулж буй тус тэмцээнд эрэгтэй 16, эмэгтэй 12 баг ур чадвараа сорин өрсөлдөнө. Медальт байрт шалгарсан багийг 1-3 сая төгрөгөөр шагнах юм байна. Тэмцээний үеэр Монгол Улсын шигшээ баг болон сэтгүүлчдийн нэгдсэн баг, болон телевиз радио болон сонин, сайтын багуудын нөхөрсөг тоглолт болох юм.

Тус тэмцээний техникийн зөвлөгөөн маргааш /11,04/ 16.00 цагт МСНЭ-ийн байранд болно.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж