Мөнгөө өгөхгүй бол ДОХ халдаана шүү

Хуучирсан мэдээ: 2011.06.14-нд нийтлэгдсэн

Мөнгөө өгөхгүй бол ДОХ халдаана шүү

Нэгэн эмэгтэй ийнхүү заналхийлжээ. АНУ-ын Колорадо мужийн нэгэн банкинд орж ирсэн эмэгтэй теллерт нь хандан “Мөнгөө өгөхгүй бол ДОХ халдаана шүү” хэмээн сүрдүүлсэн байна. Тэгээд мөнгийг нь аваад зугтсан гэнэ.


Банкны ажилтны хэлж буйгаар 55-75 насны нэлээд биерхүү эмэгтэй байсан ажээ. Тэрбээр өөрөө юу ч хэлэлгүй харин теллерт дээрх сүрдүүлгийг бичсэн нэгэн цаасыг үзүүлжээ. Нүүрээ халхлан алчуур уясан тэр эмэгтэй зогсоо чөлөөгүй ханиалгаж байжээ. Ямар ч зэвсэг хэрэглэлгүй, тун тайван замаар дээрэм хийсэн дээрэмчин эмэгтэйг хайж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж