Бяцхан театрт Моцартын аялгуу эгшиглэнэ

Хуучирсан мэдээ: 2011.06.14-нд нийтлэгдсэн

Бяцхан театрт Моцартын аялгуу эгшиглэнэ

Маргааш Варшав хотноо Моцартын уран бүтээлийн 21 дэх удаагийн наадам эхэлнэ. Тус хотын найрал хөгжим суут хөгжмийн зохиолчийн 22 бүтээлийг эгшиглүүлэх бөгөөд “Шидэт лимбэ”, “Дон Жуан”, “Фигарогийн хурим” зэрэг алдартай бүтээлүүдээс нь гадна олонд төдийлөн танигдаагүй аялгууг ч сонирхуулна.

Моцартын бүтээлийн аян ирэх сарын 26-ныг дуустал үргэлжлэх бөгөөд 159 хүний суудалтай бяцхан театрт тоглолтууд нь болох юм. Магадгүй энэ нь дэлхий дээрх хамгийн бяцхан театр ч байж мэднэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж