“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын дарга Б.Саранчимэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүнийг амралттай байх үед нь ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан гэх мэдээлэл байна. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн даргыг ажлаас нь чөлөөлөх болсныг Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг огцруулах саналыг өнгөрсөн сард тавьсантай холбож үзэх хүмүүс байна. Учир нь тэрхүү огцруулах саналд Б.Саранчимэг гарын үсэг зурсан нь түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон гэж зарим хүмүүс хардаж байгаа бололтой.
Г.ТУУЛ
Холбоотой мэдээ