Жон Керри Төв Азид айлчлав

Хуучирсан мэдээ: 2015.11.02-нд нийтлэгдсэн

Жон Керри Төв Азид айлчлав

 

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Төв Азид дөрвөн өдрийн айлчлал хийлээ. Жон Керри хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүний Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистан, Узбекситаны гадаад хэргийн сайд нартай уулзсан байна. Тэрээр стратегийн өндөр ач холбогдолтой Төв Азийн орнуудтай АНУ-ын харилцааг баталгаажуулах зорьсон аж.

 

Жон Керри ням гаригт /XI.1/ Узбекистаны нийслэлд Төв Азийн таван орны гадаад хэргийн сайд нартай уулзсан аж. Сайд нартай хийсэн уулзалтын үеэр Жон Керри “Энд хүрэлцэн төлөөлөгч та бүхний  улс орны тусгаар тогтнол, газар нутгийн халдашгүй дархан байдлыг хамгаалахад АНУ дэмжин туслана” хэмээжээ. Тэрээр сайд нартай хүний эрхийг зөрчих асуудал болон бүс нутгийн аюулгүй байдлыг хэлэлцсэн аж. Украинд болсон хэрэг явдлын дараа Төв Азийн хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүний орнуудад тавих АНУ-ын анхаарал улам нэмэгджээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж