
Хэнтий аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар /БОАЖГ/ энэ сарын 6-нд Цэнхэрмандал сумын Тогоот багийн Жаргалант гэдэг газар хууль бусаар ашигт малтмал олборлож байсан бүлэг хүний үйл ажиллагааг зогсоон нүүлгэжээ. Гар аргаар алт олборлогчдод санамж өгч, Цэнхэрийн гол орчмын хог хаягдлыг цэвэрлүүлсэн байна. Мөн “Баянмод-Уул”, “Эрэлчин” эрэл хайгуулын компаниудад усны тоолуур тавих шаардлага өгч, ус ашигласны төлбөр гурван сая төгрөгийг улсын орлогод оруулсан байна.
А.Зул