Эрлийн багийнхан өнгөрсөн аравдугаар сарын эхээр Багамын арлуудын орчимд “Йоаким” хар шуурганд өртөн сүйрсэн тээврийн хөлөг онгоцны сэгийг олжээ. 33 хүнтэй тээврийн хөлөг онгоц Флоридагаас Пуэрто Рико хүрэхээр хөвж явахдаа Эль-Пасо орчимд холбоо тасарч сураггүй болсон юм. АНУ-ын тэнгисийн цэргийн хөлөг дуу авиан илрүүлэгч төхөөрөмжийн тусламжтайгаар тээврийн хөлгийн сэгийг 4000 метрийн гүнээс олж илрүүлжээ.
“Йоаким” хар шуурга Турк, Куба, Гайти, АНУ-ын өмнөд хэсгийн мужууд, Бермуд, Багамын арлуудыг дайрч, нийтдээ 60 сая ам.долларын хохирол учруулсан юм.
Эх сурвалж: ВВС
Б.АНХТУЯА