100 буудалт даамын Дэлхийн аварга шалгаруулах аварга шалгаруулах тэмцээний аваргийн төлөө өрсөлдсөн Оросын их мастер Александр Георгиев найзаа дэмжин шатрын супер их мастер Василий Иванчук Турк Улсын Измир хотноо зочилжээ. Дэлхийн аваргийн ерөнхий шүүгчээр анх удаа Ази тивийн даамын холбооны ерөнхийлөгч, Монголын Даамын Холбооны дэд ерөнхийлөгч Ч.Бат-Эрдэнэ ажилласан байна. Шатрын их мастер В.Иванчук мэргэжлээ солин өнгөрсөн 8 дугаар сард Голланд улсад явагдсан даамын олон улсын нээлттэй тэмцээнд оролцон 50 хувийн хожил авч шаггүй даамчин гэдгээ баталсан юм. Тэмцээний байгуулах комисс В.Иванчукийг 4 дүгээр өргийн эхний нүүдлийг хийх эрх олгож хүндэтгэл үзүүлжээ.
MSPU