“Ингэж тэнэгтэхгүй залуу”

Хуучирсан мэдээ: 2015.11.01-нд нийтлэгдсэн

“Ингэж тэнэгтэхгүй залуу”

“Миний ах атаман”, “Маш нууц” зэрэг шилдэг уран бүтээлүүдэд шийдэмгий, хурц залуугийн дүрийг бүтээж олны анхааралд орсон жүжигчин Ж.Алтаншагайгийн талаар “хошин” мэдээлэл цацагдах болсон билээ. Тэрээр найзууддаа “Улаанбаатарын охидын 70 хувь нь надад сайн. Үлдсэн 30 хувь нь гэр бүлтэй учир улайм цайм намайг гэх хэцүү байдаг гэсэн” хэмээн хошигнон ярьсан талаар цахим сайтуудад бичиж байв.

Тэгвэл жүжигчин залуу энэ мэдээлэлд тайлбар хийв. Тэрээр “Ингэж тэнэгтээгүй гэдгээ албан ёсоор хэлье. Би хаана юу ярихаа мэддэг насан дээрээ байгаа” гэжээ.

Жүжигчин залуугийн хувьд одоогоор “Том толгойтын романс” инээдмийн кино уран бүтээлийнхээ ажилтай, тун завгүй яваа гэнэ шүү.

М.КЕЙТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж