&#34Энэ бол би&#34 үзэсгэлэн нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2015.10.31-нд нийтлэгдсэн

&#34Энэ бол би&#34 үзэсгэлэн нээгдлээ

Тархины саажилттай хүүхдүүд өөрсдийн бүтээлээрээ "Энэ бол Би" нэртэй үзэсгэлэнг яг одоо Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дэлгэн тавьжээ. Тэд энэхүү үзэсгэлэнгээрээ дамжуулан өөрсдийн зурсан зургууд, түлхүүрийн оосор, машины цуглуулга зэргээ олон нийтэд сонирхуулах юм. Мөн Үзэсгэлэнгийн үеэр цугларсан хандив тусламжийг саажилттай хүүхдүүд хөдөлж сурахад нь туслах, эмчилгээний шинэ төхөөрөмж худалдаж авахад нэмэрлэх аж. Иймээс уншигчид та бүхэн амралтын өдрөөрөө дээрх үзэсгэлэнг гэр бүлээрээ сонирхон үзэж, хүүхдүүдийн дотоод ертөнцөөр аялаарай. Учир нь тархины саажилтын өвчин нь хүний ярих, алхах, суух, босох зэрэг хөдөлгөөнийг хязгаарладаг болохоос оюун тархинд, ямар ч нөлөөлөлгүй юм. Өөрөөр хэлбэл энэ төрлийн өвчтэй хүн бүхэн эрүүл хүн шиг бодож, сэтгэж чаддаг.

Д.ЖАГАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж